Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй ч, бүх нийтээр амарна

 

Засгийн газар болон Улсын онцгой комиссоос Цагаан сарын баярыг бөхийн барилдаан, төрийн золголт, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан. Иргэдэд хандаж, зөвхөн гэр бүлийн хүрээндээ аль болох цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байж, өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хамгаалахыг Засгийн газрын зүгээс урьдчилан сэргийлэхэд уриалсаар байгаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2020.02.12/ шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэж байна. Харин цагаан сарын баярын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиараа Засгийн газарт ийм эрх байхгүй юм.

Bataar.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen