“Даадаа Групп” ХХК “КОВИДГҮЙ ЗАВХАН” аяныг санаачлан шаардлагатай хэрэгсэл, эмнэлгийн багаж ХАНДИВЛАЛАА

“Даадаа Групп” ХХК “КОВИДГҮЙ ЗАВХАН” аяныг санаачлан шаардлагатай хэрэгсэл, эмнэлгийн багаж ХАНДИВЛАЛАА

 

Монгол улс коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээ авч, хэд хэдэн удаагийн хөл хорио тогтоосон. Гэсэн ч тархалт улам нэмэгдэж, ялангуяа орон нутаг дахь тохиолдлын тоо өсөж, зарим аймаг, сум хөдөлгөөнөө бүрэн хязгаарлах арга хэмжээ авч байна. Ийм нөхцөл байдал хүндэрсэн, хүнд хэцүү цагт Мах, махан бүтээгдэхүүний экспорт, харуул хамгаалалт, барилга угсралт тэр дундаа орон нутагт барилгын  төслүүд хэрэгжүүлдэг Б.Дашцэрэн захиралтай “Даадаа Групп” ХХК Ковидгүй Завхан” аяныг санаачлан, хандивын аяныг эхлүүлжээ.

Хэдийгээр тус компани өөрсдөө эдийн засгийн дарамттай, хүндхэн нөхцөлд ажиллаж байгаа ч төрөлх Завхан аймагтаа “Ковид-19” тархалтыг зогсоох, тогтоон барихад туслахаар тус аймгаас төрөн гарсан урлаг соёлынхыг уриалан нэгтгэж тавдугаар сарын 15-ны өдөр халдвар хамгаалалын дэглэмийг чанд мөрдөж Өлзий телевизээр хандивын LIVE тоглолт зохион байгуулан ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан байна. 

Үүний үр дүнд Монгол орны өнцөг булан бүрт тархан суурьшсан Завхан нутгийнхан хандив өргөж, идэвхитэй оролцжээ. Олон хүмүүсийн сэтгэлийн дэм, дэмжлэгээр халдварын бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, албан хаагчдадаа зориулж нэг удаагийн хувцас хэрэглэл, комбинзон, амны хаалт, малгай, бээлий зэргээр дэмжлэг үзүүллээ.

Мөн Завхан аймгийн унаган хүү, Даадаа Групп ХХК-ийн Ерөнхий Захирал Б.Дашцэрэнгийн санаачилж, Завхан аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн нэгдэл “Очирваань Уул холбоо”-ны зохион байгуулсан дээрх “Ковидгүй Завханы төлөө” аянаас цугларсан хандиваар Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт “Ксрев хагалгаа”-ны багаж хэрэгслэлийг хандивлаж, Аймгийн Онцгой Комисс, нэгдсэн эмнэлэгт гардуулан өглөө. 

Тус аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Төрөх тасагт 1991 оноос хойш багаж тоног төхөөрмжийн шинэчлэлт хийгдээгүй бөгөөд дээрх ксрев хагалгааны багаж хуучирч муудсан тул ксрев хагалгаагаар төрсөн эх нярайн эндэгдэл гарах, эх нярай эмнэлгийн багажнаас халдвар авах, эх баригч эмч нар ажил үүргээ гүйцэтгэхэд багажны дутагталтай зэрэг хүнд нөхцөлд ажиллаж байжээ. 

Халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрсэн энэ үед нутгаа гэсэн сэтгэлтэй залуусыг нэгтгэн, уриалж, тус дэм болсон Даадаа Групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Дашцэрэн, санаачлагыг дэмжин оролцсон “Очирваань Уул холбоо”, Завхан нутгаас гаралтай уран бүтээлчид, бизнесийн төлөөллүүд, нийт иргэд, залуучууддаа талархал илэрхийлье. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen