Социализм үг хэлэх эрх чөлөө хаалттай, айдас, болгоомжлол дүүрэн хэцүү нийгэм байсан нь үнэн

Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр, магтаад байдаг социализмын үе чинь энэ гээд дайны дараах үеийн Орос хуримны даржин фото тавьцан ч байх шиг, та нарын өвөө эмээ нар мутант шиг амьдарч байсан, харанхуй бүдүүлэг өлөн зэлмүүн үеэ магтаж тэнэгтэхээ боль ч гэнэ үү цэцэн цэцэн постнууд олшрох төлөвтэй.Тиймээ социализм хүсээд байх нийгэм огт биш.Нэг хүнийг, нэг намыг тахин шүтсэн, айдас болгоомжлол дүүрэн,үг хэлэх эрх чөлөө түй ч үгүй хаалттай хэцүү нийгэм байсан нь үнэн.Гэрэл гэгээтэй зүйл байгаагүй мэт бичих юм.Гэхдээ уучлаарай, 80-иад онд хүүхэд насаа өнгөрөөсөн над мэтэд нь бас хэлэх үг байна.Өлөн зэлмүүн амьдарч байсан гэвэл үгүй юмаа.Толгой шийр идлээ гэж муулдаг байсан үе шдээ.Бүгд коммунизм байгуулах гэгээн мөрөөдөлөөр жигүүрлэж ажлын төлөө бүхнээ зориулж байсны үр шимээр тансаг биш ч хангалуун амьдарч болдог байсан байх шүү.Ажилтай анхиатай нэг нь хувьдаа хаусгүй ч хотын төвд пянз сонсож өнгөт зурагт үзэж 5 өрөө байрандаа машин унаад амьдарч байсан л нийгэм.Ажилгүй нэгнээ нийгмээрээ шахаж ажил хийхээс өөр аргагүй болгодог байсан цаг.Манай аав 850 ээж 1000 эмээ өвөөгийн тэтгэвэр нийлээд 700 төгрөгний (нийт бараг 2500) орлоготой айл байлаа.Нэг талх 1 төгрөг байсан шүү дээ.Авах сонголт нь бага ч дамын үнээр ч болохноо тансаг хэрэглээгээ авчихдаг, бие биендээ зээлж хуйлаад ч болохноо сэтгэл дүүрэн амьдарч байсан байхаа. Хүссэнээ идэж л өссөн би лав.Утаагүй, түгжрэлгүй, уцааргүй, хэн нэгэн хулгайлаад явчих вий гэх айдасгүй нялх хүүхэд нь гадаа ганцаараа тоглодог, охид бүсгүйчүүд нь хүчиндүүлчих вий гэж айж ичилгүй орой үдэш явдаг, сэтгэл сэрдхийм аймшигт хэрэг өдөр бүр сонсдоггүй, баян хоосноо дуудалцаж балбалцаж зодолдоггүй л байсан даа.Хүүхдийн эрхийг дээдэлдэг, боловсролын систем нь нийтлэг, бүх нийтээрээ боловсорцон, ядаж хөвгүүд нь модоор сандал хийж, цахилгааны холболт сурдаг Техник хөдөлмөр гээд хичээлтэй, охидууд нь оёж шидээд сурцан, хоол унд заалгадаг Үйлчлэх хөдөлмөр гэдэг нэмэлт хичээлтэй байсан гээд боддоо.Намайг бага байхад дүүрэг бүхэн хүүхдийн сүүний цэг,Бамбарууш кафе,Хүүхдийн хоолны газрууд, Сувилал, Хүүхдийн эмнэлгүүд,Найрамдал, Цагаан нуга,Дөл нтр гээд хүүхдийн баахан зуслан,Хүүхдийн парк,Хүүхдийн кино театр,Цирк,Хүүхэлдэйн театр,Хүүхдийн театр,Төв болон хувьсгалын гээд олон музей,Спортын төв ордон,Спорт сургалтын төв,Усан бассейн, Залуу техникчдийн ордон,Залуу байгалчдын станц,Нисэх загварын төв,Залуучуудын соёлын төв,Хүүхдийн номын сангууд,Дүүргийн соёлын орднууд гээд үй түмэн уйдах завгүйгээр өөрийгөө хөгжүүлэх газрууд байсныг өнгөрсөн түүх рүүгээ нулимагчид мэдэж байгаа болов уу.Хамгийн гол нь тэр үеэс сайныг нь аваад саарыг нь арилгаж яваагүйгээс одоо үеийнхэн харин харанхуй бүдүүлэг гэж хэлэгдэх хэмжээнд зарим үзүүлэлтээрээ орчоод байгаа юм бишүү.Эрүүл саруул, айх айдасгүй нийгмийг хүн бүр хүсдэг байх.Тэр үед үнэхээр тийм л байсан.Юмыг нийтээр нь харлуулж хэт нэг талыг барьж мушгих нь инээд хүргэхээс цаашгүй санагдах юм.

Tsogt Dorjsambuu

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen