Монголын итэлгэн цахлай Оманы хоолойд өвөлждөгийг тогтоожээ

Итэлгэн цахлай хэмээх гоёмсог бөгөөд том биетэй нэгэн цахлайн зүйл манай орны баруун талын нууруудаар өндөглөн зусдаг. Тэдний нүүдлийн замналыг судалсан шувуу судлаачид нэн сонирхолтой мэдээлэл олжээ. Хоорондоо нэг их холгүй орших Айраг болон Хар ус нуурын итэлгэн цахлайнуудын өвөлждөг нутаг нь гурван өөр газар буюу Оманы хоолой, Бангладеш, Хятадын Сичуан мужийн өмнөд хэсэгт очдогийг дохио дамжуулагчын тусламжаар тогтоосон байна. Ингэснээр одоогоор манай орны шувуудаас Оманы хоолой орчим өвөлждөг цорын ганц зүйл бол итэлгэн цахлай болж байна.

Монголын итэлгэн цахлай Оманы хоолойд өвөлждөгийг тогтоожээ

ЕАGLE.MN 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen