"Хэрэглэгч худалдаа хийсэн л бол ХЯМДАРСАН байсан ч НӨАТ олгох ёстой"

"Хэрэглэгч худалдаа хийсэн л бол ХЯМДАРСАН байсан ч НӨАТ олгох ёстой"

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ өнөөдөр /2019.11.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-т 2019 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хүртэл нийт 2760 иргэн ханджээ. Эдгээр иргэдийг холбогдох зөвлөгөө, зөвлөмжөөр хангахын зэрэгцээ иргэдийн 32 сая 969 мянган төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Иргэдээс ирсэн гомдлын дийлэнх хувь нь НӨАТ-ын баримт байдаггүй учраас хянан шийдвэрлэх боломжгүй байдаг аж.

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам  “НӨАТ-ын баримтгүй гомдлыг хүлээж авахгүй байгаа. НӨАТ-ын баримтын үйл ажиллагаанд Татварын байгууллага хяналт тавин ажилладаг. Гэхдээ бид хэрэглэгчийнхээ эрхийг хангах үүднээс, тухайн гаргаж байгаа өргөдөл, гомдол нь хуулийн дагуу байх ёстой гэдэг утгаараа худалдааны байгууллагуудад НӨАТ-ын баримт өгч байгаа эсэхэд нь шаардлага тавин ажиллаж байна. Зах худалдааны төвүүд НӨАТ-ын буцаалт олгохгүйгээр сугалаанд оролцох эрхтэй баримт олгодог. “Нарантуул” худалдааны төв, “Хүчит шонхор” зах зэрэг голлох худалдааны төвүүд нэгдсэн нэг цэг дээр өгдөг учраас хэрэглэгчид мэдэхгүй байх тохиолдол бий. Хямдарсан бараанд НӨАТ-ын баримт олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хэрэглэгч худалдаа, үйлчилгээ авч байгаа бол холбогдох журмын дагуу НӨАТ-ын баримтыг авах ёстой. Шинэ жил болон цагаан сар гээд баярын өдрүүдийг тохиолдуулан албан байгууллагууд хямдрал зарладаг. Жишээ нь, 37 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан цамцыг 50 мянгаас 37 мянга боллоо гэж хэрэглэгчид ойлголт төрүүлбэл энэ хууль бус үйл ажиллагаа болно. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн ноцтой зөрчиж байна гэсэн үг. Хэрвээ энэ үйл ажиллагааг зохион байгуулбал тухайн Аж ахуйн нэгж байгууллагыг Зөрчлийн тухай хууль болон Зөрчил хэргийг шалган шийдвэрлэх хуулийн хүрээнд таван сая төгрөгөөр торгоно. Мөн иргэнийг хохиролгүй болгоно. Өнгөрсөн жилийн хувьд зарим нэг электрон барааны дэлгүүрүүдэд энэ асуудал гарч байсан. Тухайн үед нь холбогдох шаардлагыш тавьж, таслан зогсоож байсан. Харин энэ жил Аж ахуйн нэгж байгууллагуудыг торгох биш урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Хямдрал бүрт хяналт тавьж ажиллана” гэсэн юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen