ШӨХТГ: Хил дамнасан гомдлыг шийдвэрлэх ажлыг эхлүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хил дамнасан хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх ажлыг эхлүүлээд байна. ШӨХТГ-тай хамтран ажиллах саналыг хамгийн эхэнд БНСУ-ын Хэрэглэгчийн агентлаг хүлээн авч хамтран ажиллахаар боллоо.

Цаашид хэрэглэгчийн гомдол ихээр гардаг улс орнуудын Хэрэглэгчийн байгууллагатай холбоо тогтоон, хил дамнасан гомдлыг хамтран шийдвэрлэдэг болохын төлөө ажиллаж байгаа юм.

ШӨХТГ үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж, зөвхөн Монголд биш, хилийн цаана өрнөж буй бидэнд хамааралтай иргэн, аж ахуй нэгжийг ч орхигдуулж болохгүй юм. Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хүн бүрийн санал, мэдээлэл, гомдлыг ШӨХТГ нээлттэй хүлээн авна хэмээн мэдэгдлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen