Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

Шалдир мэндийн цаасан дээр гарын үсэг зурж сагсалзахаас өөр хийх ажилгүй САМУУН САЙД

Төр барих байтугай тамга хэрэглэх дүрэм, журмаа ч ойлгох ухаангүй НАМЧИН ТЭНЭГҮҮД

Тамхины өрөөний үйлчлүүлэгч хүүхнээр төрийн шийдвэр нь түгдэг ШИВЭГЧИН ТӨР

Монгол өв соёлоо хамгаалж тэмцсэн үндэс нэгтнийхээ өр лүү өшиглөдөг БОДЛОГОГҮЙ УЛС

Өчүүхэн өнөөдрийн төлөө үр хойчоо маргааштай нь хамт өрөнд живүүлсэн ШИВШИГТЭЙ УДИРДАГЧИД

Өдөр бүр бид ийм мэдээлэл сонссоор өөрсдийн минь тархи оюун өөрөө ХОГИЙН ТАНТАН

Өөрчилье гэхээр өөрсдөө луйварчдаа үе улираан сонгож, хулгайг улам өөгшүүлдэг ОЙЛГОМЖГҮЙ ТҮМЭН

Сэтгүүлч Б.Отгон 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen