Хороодын хэсгийн ахлагч, нийтийн эргүүлүүдэд мэдээлэл өгч үүрэгжүүллээ

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл нар дүүргийн 11,12 дугаар хороодын Хэсгийн ахлагч, Эргүүл нартай уулзаж цаг үеийн байдлаар мэдээлэл өгч, үүрэг чиглэл өглөө.
Ковид-19 цартахал тархаж болзошгүй эгзэгтэй нөхцөл байдалд албан ёсны эх сурвалжаас цаг үеийн мэдээ, мэдээллийг авч, иргэдэд зарлан мэдээлж тайван байдлыг ханган ажиллах, 5 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдах "Ковид-19 цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага, сургуульд дүүргийн Шуурхай штабаас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд зохих арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов.
Мөн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Нийтийн эргүүлүүдэд шаардлагатай таних тэмдэг бүхий хантааз, ариутгал, халдваргүйтгэлийн бүтээгдэхүүн олгосныг гардуулан өгч амжилт хүслээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen