БЗД: Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж эхэллээ

БЗД: Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж эхэллээ

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс дүүргийн Улаан загалмайн хороотойгоо хамтран гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж эхэллээ.

Гамшгийн нөхцөл байдлын мэдээллийг цуглуулж, гамшгийн эрсдэлийг тодорхойлох, судалгаанд суурилж гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах зорилготой тус судалгаанд эхний ээлжинд дүүргийн 1,11,13,14,18 дугаар хороод хамрагдаж байна.

 Судалгааны үеэр дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт судалгаанд оролцож буй хороодын албан хаагчид болон дүүргийн мэргэжлийн ангиудад хороодын гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг яаралтай боловсруулж, зөвлөмж гарган гамшгийн эрсдэлийн тойм судалгааг нарийвчлан гаргах үүрэг, чиглэл өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen