Сүхбаатарын талбайгаас 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ

Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 2019 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдийн 21:00 цагаас Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд ёслолын арга хэмжээний дараа иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна. Үүнд:

Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн 18 автобус 18 чиглэлд Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд 3 зогсоолоос буюу зурагт тэмдэглэсэн “А”, “Б”, “В” зогсоолоос дараах суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчилнэ.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen