"БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Г.Нямдавааг баривчлаагүй"

АТГ-аас БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг улсын төсөвт хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

"БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Г.Нямдавааг баривчлаагүй"

Харин тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг цагдан хорьсон гэх мэдээлэл байгаа.

Энэ тухайд "БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдавааг цагдан хориогүй, албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа" гэсэн тайлбарыг АТГ-аас өглөө.

Тэднийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагын баталсан зураг төсөвгүй, эдийн засгийн тооцоолол, судалгаагүй байхад хийн хоолойн ажлыг шууд гэрээгээр олгосны улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт 1,950,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

АТГ өнгөрсөн долоо хоногт 9 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг шинээр нээж, 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Энэ дунд:

  • Хөгжлийн банкны албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан аж ахуйн нэгж рүү 20 тэрбум төгрөг болон 55.6 сая ам.долларын зээл олгосон
  • Зар сурталчилгаа хийлгэхээр 3.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан
  • Ашигт малтмалын ашиглалтын талбайг хууль бусаар нэмэгдүүлсэн
  • Шунахайн сэдэлтээр нэр бүхий компанид илт давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан
  • Суманд хэрэгжих төслийг сонгон шалгаруулалтгүйгээр Засаг даргын ах, дүү нарт олгосон зэрэг үйлдэл, холбогдолтой хэргүүд байгаа аж.

Эх сурвалж: АТГ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen