Бусдын хийсэн ажлыг Т.Батцогт сурталчилгаандаа ашигласан уу?

Бусдын хийсэн ажлыг Т.Батцогт сурталчилгаандаа ашигласан уу?

 

БЗД-ийн сонгогч иргэн цахим хуудаснаа БЗД-ийн АН-ын дарга Т.Батцогтын сурталчилгааг шүүмжлэн дараах асуудлыг хөндөн бичжээ.

“БЗД-ийн Ардчилсан намын дарга Т.Батцогт сонгуулийн сурталчилгаандаа бусдын хийсэн ажлыг өөрөө хийж бүтээсэн мэтээр ашиглажээ.

Т.Батцогт 2012 оноос хойш БЗД-ийн удирдлагын хэмжээнд ажилласан боловч хийж гийгүүлсэн гэх ажил түүнд байсангүй. Түүний суратлчилгааны эхэнд дүүргийн 21-р хороонд 50 ортой эрүүл мэндийн төвийг барьж байгуулж байна гэжээ. Гэтэл УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол 2020 онд хүлээлгэж өгөхөөр 2019 оноос энэ ажлыг эхлүүлсэн байдаг. Үргэлжлүүлээд 2, 21, 27-р хороодын өрхийн эмнэлэгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан гэнэ. Энэ нь бас л гишүүн асан Д.Оюунхоролын хийсэн ажил. Тэрбээр ганц дээрх хороодын ӨЭМТ бус, 1,2,3-р хороодын ӨЭМТ-д ч уг хөрөнгө оруулалтыг хийсэн юм.

Үерийн усны далан, шуудууны ажил, Дарь-Эхийн цогцолборын бүтээн байгуулалт, Гүүрэн гарц, боловсролын салбарын бүтээн байгуулалт, гудамжны гэрэлтүүлэг, камержуулалт, эко жорлон гээд бүгд Д.Оюунхоролынх. Тэр зүгээр л газар болгонд нь очиж зургаа авахуулж, бичлэг хийлгэсэн төдий.

Тэгээд ч Дарханд төрж өссөн хүн хаа байсан БЗД-ийг төрөлх дүүрэг гэж худал сурталчлах нь сонгогчдын итгэл үнэмшлээр тоглон сонгогдохын тулд юу ч гэхээс буцахгүй, улайрсан зүй зохисгүй үйлдэл болжээ.

Эндээс нэг зүйл урган гарч байна. Юу гэвэл, Т.Батцогтын сурталчилгаанд зөвхөн 2, 21, 27-р хороог дурьдсан нь Дарь-Эхийн нутаг дэвсгэр юм. Шийдэх асуудал ихтэй гэдэг байдлаар эдгээр хороодыг өмнөө барьсан бололтой.

Хэрэв үнэхээр дээр дурьдсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад Т.Батцогтын нөлөө орсон бол Д.Оюунхоролын адилаар хороодыг нэг бүрчлэн дурьдаж “гайхуулах” учиртай сан биш билүү гэдгийг баянзүрхчүүд та бүгд бодоод үзээрэй. Түүний нэр дэвшиж буй тойрогт нийт 7 хороо харьяалагдаж байгаа юм шүү”

Эх сурвалж: Nomingoo Sandag фейсбүүк

Бусдын хийсэн ажлыг Т.Батцогт сурталчилгаандаа ашигласан уу?

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen