"Наадам"-ын ёс зүй ба Улаанбаатар хотыг аврах.

Монгол хүн 21-р зуунд баяр наадмыг хэрхэн тэмдэглэж буй болон төр улс хийж бүтээсэн жилүүдийг хэрхэн ард түмэнтэйгээ хамтдаа баярлаж буй зэрэг арга хэмжээнүүд ёс зүйтэй явагдах ёстой.
Наадам гэж зун бүр тэмдэглэх Монгол иргэдийн баяр гадаадаас ирсэн хүмүүст ёс суртахуун болон ёс зүйн үлгэр дууриалал болох ёстой. Түүнээс биш наадам гэдэг орон сууц жийпээр шагнуулсан бөхчүүдийн баяр биш. Наадам гэдэг морио уралдуулж үнэ хүргэж зарах гэсэн уяачдын баяр биш. Наадам бизнес хоёрыг ялгаж ёс зүйтэй наадам хийх цаг болжээ.
Ерөөсөө бөх барилдах дуртай түүнийг үзэх дуртай хүмүүс заавал Улаанбаатар хотод орон сууцнуудын дунд наадам нэрийн дор зугаацах шаардлагагүй. 
Морио уралдуулах дуртай хүмүүс хотыг тэр чигээр сандаргаж дайчилж өөрсдийнхөө баяр мэт эзэрхийлэх хэрэггүй. Наадам гэдэг баячуудын баяр биш.
Наадам гэсэн баяр хотын иргэд Улаанбаатарчуудад ямар их бухимдал дарамт авчирч хэвийн энгийн тайван амьдарлыг үймүүлж байгааг Улаанбаатар хотын дарга анхаарч хотоо иргэдээ аврах хэрэгтэй байна. 
Хотын иргэн гэдэг өвөрмөц. Олон зуун жилийн өмнөөс дэлхийн улс орнуудад хот гэсэн ойлголт үүсч тухайн улс орны нүүр царай боловсрол соёл шинжлэх ухааны төв болж ирсэн. 
Улаанбаатар хот бол Хүрээ биш. Хүрээ хойно хоцорсон. Улаанбаатар хот ноёд феодалуудын баярхсан тансагласан хөөрлүүдийн төв биш. Хонины хот ч биш.
Улаанбаатар хот бол соёлын төв. Улаанбаатар хот ерөөсөө соёлтой, ухамсартай, ёс суртахуунтай, ёс зүйтэй хүмүүсийн хот болох ёстой, бас хот байх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Үндсэн хуулийн цэц энэ наадам гэсэн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж буй дүр төрх хэлбэр маягийг анхаарч орчин үеийн соёлтой хялбархан үнэ багатай цомхон баяр болгох талаар анхаарах цаг нэгэнт болжээ.
Улаанбаатар хотын дарга хотоо аварч соёлын төв болгохын тулд олон зуун жил хоцрогдсон орчин үеийн хотод нийцэхгүй баярыг боловсронгуй болгож хотын иргэддээ ая тухтай сэтгэл баясгасан баяр болгох хэрэгтэй байна. Улаанбаатар хотын даац хэтэрлээ. Чөлөөтэй хөдөлж болохгүй зам хаагаад л. Хотын иргэд хотоо хамгаалж хотын баяраа гудамж талбайд цуглаж өөрсдөө хийх хэрэгтэй. Гадныхны баяр биш гэдгийг харуулах хэрэгтэй.
Ерөөсөө хүн дотогшоогоо л баярласан баяр амттай болохоос биш гадагшаа хэт харуулсан үзүүлсэн намайг хардаа гэж баярласан баяр инээдэмтэй соёлгүй бүдүүлэг харагддаг. Хотжсон иргэний үг.

Эх сурвалж: Молор-Эрдэнэ Философийн Академи

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen