Ю.Кручкин: Баабрын бичсэн Орос-Монгол толь бичиг бөөн алдаатай, шаардлага хангахгүй ном байсан

Монголчуудын сайн мэдэх Баабар буюу нийтлэлч Батбаярыг танихгүй мэдэхгүй хүмүүс байхгүй биз ээ. Тэрээр өөрийн санаачлан байгуулсан Баабар.мн нийтлэлийн сайтдаа олон хүнийг хамруулж, бас өөрөө түүндээ байнга шахам нийтлэл бичиж, орчуулга хийж суудаг. Баабар мөн Непко хэвлэлийн газарт хувь эзэмшдэг нэгэн бөгөөд олон тооны ном бичсэн гэдгийг хүмүүс андахгүй сайн мэднэ. Гэхдээ түүний бисэн ном болгон алдаа мадаггүй үнэн зөв байдаггүй бололтой. Саяхан Оросын нэрт монгол судлаач Юрий Николаевич Кручкин Баабрын бичсэн нэгэн номны талаар ингэж хэлжээ. Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр Монголд хэвлэгдэн гарч байгаа зарим толь бичгүүд ерөөсөө чанарын шаардлага хангахгүй байна.

 

Сонирхолтой нэг жишээ хэлэхэд хүмүүсийн сайн мэдэх Баабар Орос-Монгол толь бичиг гаргасан. Тэр номыг хэдэн багш нар хамтраад хэвлүүлсэн юм байна лээ. Би ”муу санаа”-тай хүн юм болохоор бүх хуудсыг нь эргүүлж хараад хэдэн зуун алдаа олсон. Үүнийгээ Баабарт хэлсэн чинь тэр хүн ямар ч алдаагүй гэж хэлсэн. Ингэж хэлж байгаа хүнд би ч юу хэлэх вэ дээ. Хэрвээ хүмүүс надад хандвал би редакторлаж өгөөд, баярлалаа гэж хэлэх байсан” гэжээ. Монголд олон жил амьдарч монгол ёс заншилыг сайн мэддэг, олон жилийн турш Орос –Монгол толь бичиг хийж ирсэн энэ хүн ингэж хэлсэн нь огт оргүй үг биш болов уу. Дашрамд сонирхуулж хэлэхэд зарим хүмүүс Баабрын бичсэн Монголын түүхийн тухай номыг уншаад “юу ч ойлгосонгүй, хаанахын хэний номноос будаа идээд бичсэн юм бэ” хэмээн гайхан шогширдог гэж ярьдаг юм гэнэ лээ.

Ж.Батдорж 

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen