Гашуун сухайт-Ганц модны боомтын нүүрс тээвэр саатаж, 7000 машин түгжрээд байна гэлээ

Гашуун сухайт-Ганц модны боомтын нүүрс тээвэр саатаж, 7000 машин түгжрээд байна гэлээ

 

Энэ оны эхний 10 сард нийт экспортын 41 хувийг нүүрсний экспорт дангаараа бүрдүүлжээ. Улсын хэмжээгээр нийт 2 тэрбум 400 сая ам.долларын 31.3 сая тонн нүүрсийг экспортолсон. Түүний гуравны нэгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргасан байна. Харин ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлохоор манай улс төлөвлөсөн. Ийм хэмжээний нүүрс экспортлох боломжтой гэж УУХҮЯАТҮТ зэрэг холбогдох газрууд үзэж байгаа юм. Хэдийгээр нүүрсний экспорт өнгөрсөн саруудад сайн байсан ч энэ сараас эрс буураад байна.

Нүүрсний экспортын ихэнх хувийг гаргадаг Гашуунсухайт-Ганц модны боомтын тээвэр сүүлийн 10-аад хоног зогсож, 7000 орчим машин түгжрээд байгаа мэдээг орон нутгийн “Баян зам тээвэрчдийн холбоо” өглөө.

“Монгол бахархал”ын өдрөөр хил гааль амарсан. Түүнээс хойш БНХАУ-ын талаас нүүрсний тээврийг хил нэвтрүүлэх нь эрс буурсан. Тэд энэ шалтгаанаа "Техникийн шинэчлэл хийж байгаа" гэж тайлбарлаж байгааг Гашуунсухайт боомтын захиргаа, мөн жолооч нар мэдэгдэж байгаа юм. Бид энэ мэдээллийг тодруулж Өмнөговь аймгийн Таван толгойн бүс нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-ын тэргүүн М.Нямжавтай ярилцлаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen