СОГООГ ЯНЗАГАТАЙ НЬ БУУДАЖ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

СОГООГ ЯНЗАГАТАЙ НЬ БУУДАЖ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

 

Төв аймаг дахь Цагдаагийн газарт 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө “Батсүмбэр сумын нутагт янзагатай согоо буудсан байна” гэх мэдээлэл иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батмөнх, Батсүмбэр сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Энхмөнх нар шуурхай ажиллаж, Батсүмбэр сумын дөрөвдүгээр багийн нутаг Өвөр жаргалан хэмээх газарт согоо, янзага хоёрыг буудаж хөнөөсөн гэмт хэргийн холбогдогчдыг илрүүлсэн аж.

Хэргийг Улаанбаатар хотын харьяат Т, Б нар нь бүртгэлгүй, марк дугаар, гэрчилгээгүй галт зэвсэг ашиглан үйлдсэн болохыг тогтоон, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

О.Сайхан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen