ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА САЙД НЬ ОГЦРОХ ЁСТОЙ ГЭВ

ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА САЙД НЬ ОГЦРОХ ЁСТОЙ ГЭВ

 

Энэ онд шатахууны үнэ долоон удаа нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд АИ-92 шатахуун 1995 төгрөгт хүрчээ. Харин орон нутагт бол аль хэдийнэ 2000 хол давсан байна. Шатахууны үнэ тодорхой хэмжээнд буурч байгаа гэж мэдээлж байса салбарын сайд Д.Сумъяабазартай хариуцлага тооцох асуудал хөндөгдөж эхэллээ.

Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Шатахууны үнэ дахиад өслөө. Бууруулж чадахгүй бол сайд нь бас огцрох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн саналд ямар хариулт өгсөн бэ. Ард түмэн чих тавин хүлээж байна. Тэгэхгүй бол ганцаардсан Ерөнхийлөгч болж харагдаад байна. Би ганцаардал ямар байдлыг мэднэ. Төсвийн хэддүгээр хэлэлцүүлэг явж байгаа юм бэ. Мэдээллээ бичгээр өг л дөө” гэх мэт асуулт тавив.

ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар салбарын сайд Б.Батзоригоор туг тахисан бол шатахууны үнээр “шантаачилж” Д.Сумъяабазарыг ч огцруулах асуудал ордонд хөндөгдөж эхэлжээ. 

О.Сайхан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen