Найз гэдэг бол их үнэтэй үг

1992-1993 оны уед л Орос оронд юм гэнэ лээ. Чечены салан тусгаарлагч, хэт даврагчид нэг тулалдааны уеэр оросын армийн нэг шархадсан цэргийг олзолж аваад видео бичлэг хийн, ар гэрийнхнээс нь 10000$ 7 хоногийн дотор авчирахгуй бол туунийг ална гэж сурдуулжээ.

Тэнд ажиллаж байсан францын сурвалжлагч тэр видео кассетыг ямар нэгэн аргаар тэр олзлогдсон цэргийн төрсөн нутаг Приморскд хүргэжээ. Олзлогдсон цэргийн аав ээж нь тэтгэвэртээ гарсан хөгшин ядуухан улсууд байдаг байснаас ч тэр үү, уг бичлэг дээр тэр цэрэг багын найздаа хандан «Серега туслаарай, авраарай!»гэж хэлсэн байжээ.

Заа тэгээд л алсын тэр тосгоныхон бугд цугларч мөнгө цуглуулан, хамтралын дарга өвгөн албаны ганц хуучин «Нива» машиндаа бензин дүүргэж өгөөд л Серега найзад нь карманд нь бараг 6000$ болох рубль хийж егеед л замд нь үдэж дээ. Хаа холын Приморскийн тосгоноос Чечен хүртэл ойролцоогоор 13000 км замыг 7 хоногт амжиж туулах хэрэгтэй байдаг. Цугласан мөнгө нь хүрдэггүй байдаг. Машин нь замд эвдэрвэл яахав гээд л асуудал бэрхшээл дүүрэн замдаа Серега найз нь сэтгэл нь барзгар ч яаж ийгээд л багын найзаа аварна гээд л бор зүрхээрээ гарчээ.

Энэ тухай мэдээ сурважлагыг тэр үеийн «Совершенно секретно» гэдэг том сонинд нийтэлжээ. Тэр доор нь л Орос даяар мэдэж, барьцаанд байгаа цэрэг-найзаа аврахаар яваа Серега-ын замд туслах аян түүний замын дагуу өрнөж, туунийг дайрч өнгөрсөн хотуудад жирийн хүмүүс тосч уулзан, их бага гэлтгуй мөнгө төгрөг нэмэрлэж, зарим нь канистртай бензин авчирч хийж өгч, эмээ нар пирожки(хуушуур) хийчихсэн зам дээр шөнө хүлээж байсан гэдэг. Орос оронд тэр үед байдал хэцүү, дээрэмчид бүх хотуудаар дүүрэн байдаг байлаа. Тэд ганцаараа их мөнгөтэй Серега-г хаа явааг нь мэдэж байсан ч хэн нь ч түүнийг дээрэмдэх гэж оролдоогүйн ганц шалтгаан нь тэд түүнийг найзыгаа аврахаар явааг мэдэж байсантай холбоотой ажээ. Тэр « Я еду друга спасать» (Би найзыгаа аврахаар явж байна) гэж хэлэнгүүт л орос хүн болгоны доторх нандин утсыг хөндөж, бүх зам нь ногоон гэрэлтэй байдаг байсан гэж бичжээ.

Нэг удаа шөнө замд нь 2 дугуй нь хагарч яалт ч угуй зогсож байтал тэр хавийн «братки» буюу дээрэмчидийн бүлгийнхэн хурээд иржээ. Серега ч одоо ингээд л өнгөрчээ гэж бодоод л айж байтал тэдний ахлагч нь «бүү ай! Бид чиний түүхийг мэднэ. Чи найзынхаа төлөө яваа жинхэнэ мужик. Бид чамд тусалнаа гээд өөрсдийн машиныхаа 2 дугуйг тайлж өгөөд, 1 хайрцаг водка багажинд нь хийж өгөөд явуулж байсан гэдэг.

Замд зогсдог ГАИ постын цагдаа нар бол еслоод л өнгөрөөдөг байсан гэдэг. Тэгээд 7 хоног нь дуусч байхад Чечентэй залгадаг оросын Минводы гэдэг газрын хавьцаа иржээ. Тэгээд Чечений нутаг руу орохын өмнөхөн тэндэхийн ГАИ-ын дарга хөгшин орос майор Серегад «одоо хүү минь цаашаа чи ганцаараа л явах болно. Болгоомжтой яваарай. Зогсож ердөө болохгүй шүү. Намар болж байна, ууланд хүйтэн байгаа даа. Үүнийг өмсөөд яв»гээд шинельээ тайлан(погон-той чигээр нь) өгч үджээ.

Серега Чеченийн хил нэвтрээд л тэрнийг ирж явааг, тэндэхийнхэн хуртэл сайн мэдэж байгаад гайхан баярлажээ. Хэдийгээр очих хугацаа нь 2 хоног өнгөрсөн ч тэрээр «би очиж явна шүү» гэж ёстой тэндэхийн хүн болгонд шахуу хэлсээр явжээ. Чечений найзыг нь олзолж барьцаалсан дээрэмчид ч бас эр хүн шиг загнаж Серега-г ирэхийг нь хулээж, ирэхэд нь авчирсан мөнгийг нь авалгуй найзыг нь суллаад хоёуланг нь хамт уулнаас буулгаж оросын цэргийн пост-ны хажууд орхиод явсан гэдэг. Тэгж Серега багын найзаа аварч явахдаа «За друга» (Найзынхаа төлөө) гэдэг уг хүн болгонд хичнээн гүнзгий хүрдэг болохыг мэдэрсэн тухайгаа ярьжээ.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen