РАДИ (Өгүүллэг)

МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээс манай сайт уншигчдадаа цувралаар хүргэж байна.
Өчигдөр шөнө Ради над дээр зочилж ирсэн юм. Урьдын адил үс нь шар хэвээр, зөөлөн төрхтэй, өргөн царайндаа инээмсэглэл тодруулан зогсож байлаа. Харц нь ч өөрчлөгдөөгүй байв. Ямар нэг юмнаас айсан, өөртөө итгэлгүй харц. Бүгд урьдын адил. 
- Чи үхчихсэн шүү дээ гэж намайг гайхаш төрөн хэлэхэд, 
- Тийм ээ, гэхдээ битгий тоглоом наадам хийгээрэй гэв.
- Яагаад би шоолно гэж? хэмээн асуутал, 
- Та нар намайг байнга шоолдог байсныг мэднэ ээ. Эв хавгүй, инээдтэй алхдаг байс