Монгол орны ховор амьтад МАЗААЛАЙ БА ЦӨӨВӨР ЧОНО

Монгол орны ховор амьтад МАЗААЛАЙ БА ЦӨӨВӨР ЧОНО

 

Мазаалай баавгай нь Манай орны өмнөд хэсэгт орших Алтайн өвөр говь буюу Говийн Их Дархан Цаазат газрын А хэсэгт оршино. Тус дархан газрын хамгийн өндөр цэг нь Атас уул /2695м/, Цагаан богд уул /2480м/ хамгийн нам цэг нь Номингийн говийн хотгор /583м/ юм.

Дэлхийд томоороо тавдугаарт орох говийн элсэн цөлд жилийн 120 хоногт зуны улирал болдог. Өвөлдөө хасах 40 градус хүрдэг энэ газар дэлхийн хамгийн ховор баавгай мазаалай амьдарч байна.

Мазаалай нуугдмал амьдралтай амьтан. Маш их сонор соргог, харьцангуй шалмаг хөдөлгөөнтэй. Их холоос дуу чимээ авч, үнэрийг сайн мэдэрнэ. Хүнээс ямагт дөлж зайлж явах ба өдөрт ихэвчлэн зэгс, сухайн ширэнгэ, хадны агуй, ангал, өндөрлөг сэрүүн газарт хэвтэж өнгөрүүлнэ.

Мазаалайг 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш төдийлөн их өсөөгүй нь олон арван шалтгаантай. Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед тэд турж үхдэгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож байна. Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг бололтой.Мазаалай орооныхоо үед эрүүд нь зодолддог ба дийлсэн мазаалай заавал өрсөлдөгчөө алдаг ба ухаалаг амьтан билээ.

Харин тэдний тоо толгой 23 байгаа гэж амьтан судлаачид мэдэгджээ.

Говийн цөөвөр чоно..
Монголын улаан номд устаж үгүй болсон тооцсон. 2015 он 8-р сарын 5- ны энэ зургаар байгаа нь батлагджээ.
1. Хөхтөн
1.3. Шарнад цөөвөр
Баг: Мах идэштэн
Овог: Чонынхон
Статус: Нэн ховор зүйл. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устсан” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Бие 110 см, сүүл 50 см орчим урт. Саарал чононоос жижиг, үнэгнээс том. Зүс тод улаан зээрд. Хэвэл, суга, цавь, чихний дотор тал цайвар. Сүүл саарал чононыхоос урт, сагсгар, үнэгнийхээс арай богино, жигд улаан буурал. Завж, багалзуурын үс урт.

Тархац, байршил нутаг: Монгол дах тархац дэлхийн тархацын хойд захад хамаарна. Өнгөрсөн зуунд Хэнтий, Хөвсгөл орчмын уулс, Хангай, Монгол алтай, Алтайн өвөр говь, Өмнөговийн уулсаар ховор биш тохиолддог байжээ. 1930 онд Өмнөговийн Ноён, Сэврээ, Нэмэгт ууланд агнасан. 1940-өөд онд Цагаан богд, Эдрэнгийн нуруу, Суман хаданд үзсэн гэсэн мэдээтэй. 1950 онд Монгол Алтайд устаж, Хөвсгөл орчимд алга болж, Өмнөговь, Алтайн өвөр говь, Говь-Алтайн уулсаар ховор үзэгдэх болов. Сэгс Цагаан Богдод 1967 онд хэд хэдэн удаа үзэгдсэн, 1968 онд Өмнөговийн Алтан ууланд хавханд орсон байсныг нутгийн иргэд тухайн үед мэдээллэж байв. Өмнөговийн Зөөлөн ууланд 1969 онд хавханд орсон байсан нь Монголд байдгийг нотлох сүүлийн баримт юм. 1991 оны өвөл Тува Монголын хил орчимд улаан чоныг харсан хоёр тохиолдол бий. 1988 онд Монголын хил залгаа Тес-Хеймийн районд 4 улаан чоно 2 хонь барьсан, Цагаан толгойн Заставын оффицер Гаврилов улаан чоно харсан хэмээх баримтууд бичигдэв. Мөн 1995-1996 онд Байгалийн чанадын өмнөд бүс нутгаас 4 улаан чонын арьс бэлтгэсэн мэдээ бий. Харин түүнээс хойш цөөвөр чоныг үзсэн, олдсон бодитой мэдээ алга. Одоо зөвхөн Алтайн өвөр говьд Аж Богдын нуруунаас Тост уул хүртэл, ялангуяа Цагаан Богд орчим, Өмнөговь, Хөвсгөлийн уулсаар тохиолдож магадгүй хэмээн судлаачид тэмдэглэдэг.

Амьдралын онцлог: Аргаль, янгир, туулай элбэгтэй говийн хад, цохиот уулс, бор гөрөөс, хүдэр буга нутагладаг Хөвсгөлийн тайгын ян сарьдагт байршдаг байжээ. Бөөн, сүргээр явж, иддэг амьтнаа хоморголж барьдаг. Гөрөөсний сэг зэмд ирнэ. Өнгөрсөн зуунд малд байнга довтолдог байсныг нутгийн иргэд нотолдог. Өмнөговийн Ноён оргилд агуйд үүрлэж, 2 бэлтрэг гаргасныг нутгийн иргэд олсон гэсэн мэдээ бий. 1, 2 дугаар сард отолж, 4 дүгээр сард бэлтрэглэсэн мэдээтэй.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Тоо толгойн тухай мэдээ байхгүй. Малд халдахад агнадаг, хоол болдог амьтан нь ховордож цөөрсөн, чоно, ирвэс элбэгшиж тэжээлийг нь булаасан зэргээс устаад байгаа дэлхий дээр ховордсон амьтан.

Хамгаалсан байдал: 1973 оноос хуулиар агнахыг хориглож, улмаар Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралт, олон улсын болон Монгол улсын Улаан номд оруулжээ. Тархаж байсан нилээд нутаг нь улсын тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд орсон.

Хамгаалах арга хэмжээ: Монголд байршиж, түр шилжин ирж болзошгүй гэсэн нутагт судалгаа хийж, устсан эсэхийг үнэлэн тогтоох, сэргээн нутагшуулах эсэх асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт саналыг боловсруулах, удмын санг хадгалах арга хэмжээ авах юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen