Амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлана

Амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлана

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 25, 26-ны амралтын өдрүүдэд  тэгш, сондгойгоор хязгаарлах бөгөөд 25-нд тэгш тоогоор төгссөн, 26-нд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм. Харин наймдугаар сарын 18,19-ний амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхгүй бөгөөд Замын цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж зохицуулалт хийхээр боллоо. Мөн есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйгээр зохицуулжээ.

Түүнчлэн зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах ажлыг хийх юм.

С.САРУУЛ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen