Хууч яриа

Хууч яриа

 

Бага байхад нэг удаа Москвагийн зоопаркаас матар оргоод, яаж ч яваад ирсийн бүү мэд Туул голд сэлээд, Яармагийн гүүрний доохно нэг хүүхдийг "идчихэж" билээ. Энэ талаар манай нутагт дуулиантай, өнгө будагтайгаар ярилцсан юм. Дараахан нь Москвагийн зоопаркаас усны үхэр оргоод бас яагаад ч юм Дуут нууранд хүрээд ирж. Тэгээд малаа услахаар ирсэн хүүхэд, багачуулыг айлгаж ичээсэн гэдэг. Энэ талаар ч бид ёстой сайхан ярилцсан ба нөгөө усны үхэр манай сумын Хонгор багт байх Айрхан нууранд ч үзэгдээд амжсан гэнэ шүү. Гэтэл төд удалгүй Москвагийн амьтны хүрээлэнгээс туйлын цагаан баавгай оргосон нь Хан Хэнтийн нуруугаар хэрэн хэсэж, айлын мал амьтныг барьж, анд явж байсан хэсэг анчныг үхтэл айлгасан. Тэр үед Дагва ч бил үү нэг анчны морь бусгаж шидээд, явгарсан анчин арга буюу цагаан баавгайтай нүүр тулахад тэр нь манай хүрэн баавгайнаас хоёр дахин том, өнгө нь цав цагаан, нүд гялбуулж байсан гэдэг. Дагва гэхдээ ямар нэгэн аргаар амь гарсан юм... Аяаяаяа, ийм л сонин сайхан яриа хөөрөө сонсдог байлаа шд. Тэр Москвагийн амьтны хүрээлэн нь яачихсан газар болохоороо хамаг амьтан нь оргоод, тэгээд Монгол руу тэмүүлцгээдэг байсан нь сонин шүү хахаха.
Хөдөө өвөөгийнд байхад хойд айлын эмээ /манай хоёр хөгшнөөс хамаагүй ахмад настай/ бургас тулчихсан ирж байхыг харвал бушуухан гэртээ гүйж ороод, яриаг нь чагнах гээд томоотой гэгч нь орон дээрээ суудаг байлаа. Тэр эмээгийн яриа ихэнхдээ сүнс чөтгөрийн тухай байдаг тул сонссоныхоо дараа ганцаараа гарч чадахгүй, овоолсон гишүүний цаанаас юм хараад байгаа юм шиг санагддаг байв..

 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=455460958285163&id=100014637880604

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen