Түүх: Ургийн бичгийн Монгол түүх уламжлал

Түүх: Ургийн бичгийн Монгол түүх уламжлал

 

Монгол ёс уламжлалд ургийн бичиг, тэмдэглэл хөтлөх нь бүр эртний түүхэн гаралтай нь товчлон өгүүлбэл: “Монголын нууц товчоо” номонд Чингис хааны дээд овог өвөг нь Тэмүүжингээс дээшхи Бөртэ-Чину хүртэлх 24 үеийг овог удмаар нь нэрсээр нь дэс дараалан бичсэн байдаг. Жишээ нь : Чингис язгуур: Бөртэ-Чину гэргий Гуа- марал нар, Батичихан гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ.
Батицигааны хөвгүүн нь: Тамча Тамчагийн хөвгүүн: Хорчир мэргэ Хорчир мэргэний хөвгүүн нь Уужим-буурал гэх мэт нэрээр нь дараалж Есүхэй баатар, түүний хөвгүүн нь Тэмүүжин Чингис гэж бичсэн байдаг. Дээр үед нууц товчоог бичсэн хүмүүс Тэмүүжин Чингисээс дээшхи тэр 24 өвөг, удмын нэрийг ураг, удмын тэмдэглэлээр нь бичсэн нь тодорхой.
Монголчууд эрт дээр үеэс “ургийн бичиг”, “өрхийн түүхээ” хөтлөж, түүнийгээ өвөг, дээдэс, ахан дүүс, хамаатан садан, үр хүүхдүүд нь нарийн дагаж мөрддөг байжээ. Энэ уламжлал нь амьдралын үндсэн хоёр шаардлагаас үүсэн монгол хүний оюун ухаанаар үүсжээ. Энэ уламжлал нь бүр феодалын нийгмийн үеэс өмнө үүссэн байна.
Нэгдүгээрт: Хамгийн гол зорилго нь цус ойртох аюулаас хамгаалдаг уламжлал юм. Монголчууд айл-өрх нэг бүрээрээ эрт дээрээс “ургийн” буюу “гэрийн үеийн бичиг” гэдэг тэмдэгтэй байжээ. Үр хүүхэд, залуусаа гэрлэх үед хоёр тал нь тэмдэглэлээ үзэж, удмаараа харилцдаг нарийн заншилтай байсан байна. Ер нь монгол уламжлал болон шинжлэх ухааны үндэслэлээр нь авч үзвэл, хүний цус ойртолт нь есөн үе дотор болдог байна.
Монгол заншилд аль нэг эр, эм хоёр залуу ойртож харилцаа үүсгэж эхэлбэл хоёр талын аав ээж нь нөгөө тэмдэглэлээ үзэж, ахан дүүсийн мэдлэгээрээ шалгаж, хэрэв хоёр залуу есөн үе дотроо тав, зургаа долоо гэх мэт үе дотроо байвал шууд салган үерхлийг нь зогсоодог нарийн ёс уламжлалтай байжээ. Хэрвээ үерхэгч хоёр есөн үе дотроо хамааралгүй бол шинэ айл гэр бүлийн ёсоор дэмждэг уламжлалтай байна. Энэ нь монгол хүний оюун ухаан эрүүл биеийн үндэс юм. Цус ойртсон хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд оюун ухаан мэдрэлийн согогтой, бие эрхтэн дутуу, ядууралтай байдаг нь тодорхой ажээ.
Монгол төрийн олон зууны уламжлалаас үзвэл ургийн бичгээ:
 “Төрийн ургийн бичиг”
 “Гэрийн үеийн бичиг”
 “Гэрээс гарсан тэмдэгт бичиг” гэж гурван үндсэн ангиллаар бичдэг байжээ.
Төрийн ургийн бичиг Төрийн хаад, ноёд, ихэс дээдсээ удам, угсаагаар нь дээд албанд дэвшүүлэн томилдог учир тэр бичгээ “Ургийн бичиг” гэжээ. Ургийн бичгийн товч түүхээс дурдвал: Хавт хасар, Бэлгүүтэй, Батмөнх “Даян хаан” жайлаар хун тайж Гэрсэнз нарын ургийн бичиг зэрэг олон бичиг байдаг.
Эдүгээ Үндэсний Төв Архивт Цэцэн хаан аймгийн Шолой цэцэн хааны ургийн бичиг байдаг. Энэ бичиг нь: “Их дүгриг” хэмээх 5- 6 метрийн диаметртэй том цагаан даавуун дээр монгол бичгээр бичсэн бичиг байдаг.
Шолой цэцэн хааны /1577-1652/ нэрийг их дүгрэг даавууны гол дунд нь монгол бичгээр бичээд
Хоёрдугаар тойрогт түүний 11 хөвгүүний нэрийг
Гуравдугаар тойрогт тэдний 54 хөвгүүний нэрсийг
Дөрөвдүгээр тойрогт тэдний 175 хөвгүүний нэрсийг
Тавдугаар тойрогт тэдний 474 хөвгүүний нэрсийг
Зургаадугаар тойрогт тэдний 920 хөвгүүний нэрсийг
Долоодугаар тойрогт тэдний 1127 хөвгүүний нэрсийг
Наймдугаар тойрогт тэдний 1427 хөвгүүний нэрсийг
Есдүгээр тойрогт тэдний 2214 хөвгүүний нэрсийг
Аравдугаар тойрогт тэдний 2296 хөвгүүний нэрсийг
Арваннэгдүгээр тойрогт тэдний 2595 хөвгүүний нэрсийг
Арванхоёрдугаар тойрогт тэдний 5917 хөвгүүний нэрсийг
Арвангуравдугаар тойрогт шинээр төрсөн 15 хөвгүүн /хүүхдийн/нэрсийг бичжээ.
Эдүгээ ҮТА-т улсын номын санд хадгалагдаж буй. Монгол төрийн ургийн бичгүүд, Шолой цэцэн хааны ургийн бичиг зэрэг нь олон улсын аль ч архивд байхгүй.
ТОВЧ ТОДРУУЛГА, ТАЙЛБАР
1. Айл өрхийн “гэрийн үеийн бичиг”-ийн эрт үед “модон самбар”-т ургаа модны салаа мөчир хэлбэрээр тэмдэглэдэг онцлогтой байжээ. Мөн даавуу, цаасан дээр зурах тохиолдол ч байсан аж.
2. Эртний аймаг , шавь, хошуудын айл нэг бүрд бичигтэн хүмүүс цөөн байсан учир: Гэрийн үеийн бичгээр тэмдэглэдэг тусгай бичигтнийг орон нутгийн төр томилон ажиллуулдаг байжээ.
3. “Төрийн ургийн бичигт” зөвхөн эрэгтэйчүүдийг тэмдэглэдэг. Учир нь хаад, ноёд, түшмэд зэрэг төрийн албанд удмын эрэгтэйчүүдийг томилдог байв. Харин “Гэрийн үеийн бичигт” эрэгтэй, эмэгтэй, үр хүүхдийг нь бүгдийг нэрсээр нь тэмдэглэдэг заншил түүхтэй.
Монголчууд түүх уламжлалынхаа дагуу орчин үед л “Гэрийн үеийн бичиг”-ээ хөтөлдөг болмоор байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen