Б.Гангаамаа "Алуурчин" К2 оргилыг зорьж өнөөдөр мордлоо

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил "К2” уулын оргилд төрийн далбаагаа мандуулахаар өнөөдөр эх орноосоо мордлоо.

Б.Гангаамаа "Алуурчин" К2 оргилыг зорьж өнөөдөр мордлоо

Тэрбээр энэ сарын 15-нд Сланабад, 16-нд захын тосгон Скардод очих юм байна. Харин авиралт энэ сарын 18-наас эхэлж нийт хоёр сарын хугацаанд үргэлжлэх аж.

Б.Гангаамаа энэ авиралтынхаа талаар "Энэ авиралтад 2013 оноос хойш таван жил бэлдлээ. Учир мэддэггүй ганц нэг хүмүүс үгний алдаа гаргаж хобби хэмээн хэлж байсныг би тод санаж байна. Тэгвэл ямар ч уулчин хобби хөөж энэ ууланд авирдаггүй юм шүү гэдгийг хатуу хэлье" гэжээ. 

 Пакистаны К2 оргилыг уулчид "Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог юм.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen