Оюунлаг нийгмийн гарц Википедиа нэвтэрхий толь

 

 

Оюунлаг нийгмийн гарц Википедиа нэвтэрхий толь

Өнөөдөр боловсролын салбарт Википедиа онлайн нэвтэрхий толийг зохистойгоор ашиглах болон олон нийтийн мэдлэгийг тэлэх зорилгод уг толийг хэрэглэх туршилт оролдлогыг олон газрууд хийж байна.

 

Дэвшлийн гарц төрийн бус байгууллага нь АНУ-ын Викимедиа сангийн дэмжлэгтэйгээр Монголд анх удаагаа Википедиа толиний DVD-г боловсролын байгууллагуудад тараах мөн холбогдох боловсролын хөгжлийн төслийг хэрэгжүүлж байна. Уг төслөөр Улаанбаатар хотын төвийн болон захын хорооллуудын сонгосон 10 ерөнхий боловсролын дунд сургуулиудад 1000ш Википедиа DVD-г тарааж мөн нийслэлийн дүүргүүдийн 11 салбар номын сангуудад 200ш DVD-г тараажээ. Уг DVD-д Монгол ба Англи дээрх Википедиа нэвтэхий толь, дэлхийн сонгодог 100 орчим зохиолууд англи эхээрээ, мөн олон нийтэд үнэгүй интернэтээр тараагддаг сургалтын материалууд багтжээ. Нийт 300 ботитой тэнцэхүйц танин мэдэхүйн мэдлэг тэлэх материал DVD-д оржээ.

Төслийн багийнхан 9-12-р ангид Википедиатай холбоотой англи хэлний хичээлийг боловсруулж сонгосон сургуулиудад зааж эрдэм шинжилгээний мэдээг цуглуулж боловсруулж байна. Мөн дунд сургуулиудад санал асуулгын судалгаа хийж өнөөгийн сурагчдын сургалтын хандлага ба тэдний онлайн хэрэглээний бүтцийг нарийвчилж судалж байна. Төслийн эхний шатны тайланг төслийн багийнх нь гаргаж БСШУЯ-нд өгсөн байна.

 

Өнөөдөр боловсролын салбар өндөр түвшинд хүрсэн барууны улсуудад нэг хүнд сард википедиа үзсэн тоо дунджаар 10-15 удаа байхад хөгжлөөр доогуур орнуудад сард нэг хүний хэрэглээ 1-3 удаа байна. Энэ нь улс орны хөгжлийн бас нэг сонирхолтой хэмжүүр үзүүлэлт болж байгаа нь сонирхолтой асуудал юм. Өөрөөр хэлбэл оюуны хэрэглээний тоон үзүүлэлтийг харуулах бас нэгэн арга болж байна.

 

Монгол улс оюуны хэрэглээг дэмжигч, боловсролыг дээдлэгч улс болохынхоо хувьд Монгол хэл дээрх Википедиаг улам баяжуулж нийтийн оюуны хэрэглээг хангах чухал талбараа хөгжүүлэх цаг аль хэдийн болжээ. Үүнд боловсролын байгууллагууд болон олон нийт нэгдэж монгол хэл дээрх Википедиа нэвтэрхий (mn.wikipedia.org) толийг баяжуулж өгүүллийн чанрыг сайжируулах нь нийтийн мэдлэгийг тэлэх оюуны хэрэглээг өндөр түвшинд гаргах нэгэн чухал шийдэл болох юм.

 

(С) Зохиогчын эрх Дэвшлийн Гарц ТББ. 2017

 

Энэ тайлангаас мэдээлэл авч ашиглавал зохиогчийн нэрийг дурьдана.

 

Оюунлаг нийгмийн гарц Википедиа нэвтэрхий толь

 


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen