”Эротик” кинонд тоглосон хосууд продакшн байгуулжээ

Монголын орчин үеийн кино урлагт "Эротик" хэмээх төрөлд багтах цөөнгүй хэдэн кино бий. Харин гэр бүлийн хоёр хоёулаа эротик кинонд тоглосон тохиолдол бараг үгүй. "Үл таних эмэгтэй" "Хоёулаа унтах уу" зэрэг эротик жанрын кинонуудад тоглоод авсан жүжигчин Долгорын нөхөр Чинзориг ч мөн эхнэрээсээ дуталгүй "Lovers" кинонд тоглоод амжсан. Жүжигчдийн тэр бүр зориглон ороод байдаггүй тус төрлийн кинонд хүчээ үзсэн нөхрөөрөө бахархаж байна хэмээгээд авсан жүжигчин Долгор өөрсдийн продакшнаа нээсэн тухайгаа олонд дуулгажээ. "Point" нэртэй тус продакшний анхны уран бүтээл "Сэтгэлийн анир" УСК тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа бөгөөд энэ тухай Долгор "Энэ их ажлын ард хамтдаа гарч чадлаа. Бид хоёр анхныхаа уран бүтээлийг хувь уран бүтээлчдийн нэрийн хуудас байгаасай гэсэндээ чанартай хийх гэж хичээсэн. Тэглээ гээд айхтар агуу юм хийхийг зорьсонгүй. Юм өөрөө энгийн байх тусмаа сайн. Бүхий л хосуудын нүүр тулдаг эмзэг нандин сэдвийг энгийн амьдрал дээр ямар байдаг, яг л бодитоор харуулахыг зорьсон" хэмээжээ. 

 

Долгор Чинзориг зурган илэрцүүд

 

Долгор Чинзориг зурган илэрцүүд

 

Долгор Чинзориг зурган илэрцүүд


 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen