МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАРИЛГА

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАРИЛГА

 

1943 оноос баригдаж эхэлсэн. ЗХУ-д зохиогдсон уран барилгын классик урлалд хамаарах хэв загварын бөгөөд гудамжны уулзвар, булан газарт зориулан хийгдсэн барилга. Зөвлөлтөөс ирсэн барилгын зураг төслийг нутгийн байдал, газрын байршилтай холбож, халаалтын зуух, гүний худаг малтуулж, усны нөөц савыг өндөрт байрлуулах байшин, оюунтны дотуур байрны хамт байх цогц чуулбар болгон төлөвлөх ажлыг Щепетельников хийжээ. Гудамжны уулзвар тийш харах гол нүүр талыг буланг цааш хотойж нумалсан байдалд оруулж, Коринф хэлбэрийн олон сүрлэг багануудаар чимэглэсэн. Гурван давхар төвийн хэсгийн оройд одон орныг судлах бөмбөгөр хэлбэртэй шилэн байгууламж бүтээжээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen