Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

 

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна.

2017 оны 11-р сарын 21-ний 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 11 хэм, 20 цагт 15 хэм хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 21-ний 20 цагаас 11 дүгээр сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндий Завхан голын эхээр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13  хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар секундэд 7-12 метр, 24-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 25-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen