“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ

 
 “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор баталсан "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын санхүүжилтээр өөрийн бизнес санаагаа бодит болгох хүсэл, эрмэлзэлтэй залуучуудад зориулан "Startup Weekend Ulaanbaatar | Metropolis Edition” арга хэмжээг "Шинэ эхлэх цэг” ТББ, "Нью Гранд Адвенс”,  "Жи Эс Эй эс "ХХК-тай хамтран зохион байгуулахад бэлэн болоод байна.

Шинийг эрэлхийлэгч хүмүүс уг арга хэмжээгээр дамжуулан өөрсдийн бодож явдаг бизнес санаагаа бодит болгох эхний алхамуудыг туршиж үзэх салбар салбарын мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах,  цаашид хамтран тэрбум тэрбумаар үнэлэгдэх Монгол гарааны бизнесийн хамтран үүсгэн байгуулагчдаа олох, өөрийн хүрээллээ тэлэх боломжийг олгох зорилготой юм.
Гарааны бизнесээ эхлүүлэх арга хэмжээ нь 54 цагийн дотор бизнес, технологи гэх мэт салбар бүрийн мэргэжлийн ментор/зөвлөхүүдтэй хамтран оролцогч залуус өөрсдийн бизнес санааг бодит болгох үйл явц юм. Арга хэмжээний амжилттай болох нэгэн шалтгаан бол салбар, мэргэжил бүрийн залуус нэгэн баг болж ажилласнаар бие биенээсээ олон зүйл сурч, туршлага солилцох бөгөөд энэ нь гарааны бизнесийн экосистемд томоохон хувь нэмэр оруулж байгаа хэрэг билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011 0502, 7012 0502, 7013 0502, www.ubbirj.ub.gov.mn цахим хаягаас авах боломжтой гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.

 

 

Зохион байгуулагдах дүүрэг

Хугацаа

Гарааны бизнесээ эхлүлэх арга хэмжээ

1

Сүхбаатар дүүрэг

2017.11.13-15

2

Сонгинохайрхан дүүрэг

2017.11.13-15

3

Чингэлтэй дүүрэг

2017.11.20-22

4

Баянзүрх дүүрэг

2017.11.20-22

5

Багануур, Багахангай, Налайх дүүрэг

2017.11.24-26

Бэлтгэл хурдасгуур арга хэмжээ

1

Дүүргүүдээс шалгарсан шилдэг багууд

2017.11.26-12.13

Хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах арга хэмжээ

1

Дүүргүүдээс шалгарсан шилдэг багууд

2017.11.15



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen