МОНГОЛЫН ЦИРКЧИД АЛТАН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО

МОНГОЛЫН ЦИРКЧИД АЛТАН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО

 

Монголын циркчид олон улсын "А” зэрэглэлийн тэмцээнээс алтан цом авчээ.

 
Тодруулбал, БНХАУ-д болсон Олон Улсын циркийн 16 дахь удаагийн фестивалийн дөрвөн алтан цомын эзнээр ОХУ, БНХАУ, Монгол,  Ардчилсан Солонгосын циркчид тодорсон байна.

Уг фестивальд эх орноо төлөөлөн Монголын үндэсний циркийн Н.Энхболд багштай, Т.Номуундарь ахлагчтай шидэх банз, дудартай акробатын 12 жүжигчин оролцон ийнхүү алтан цом хүртжээ.



Тэмцээний үеэр Монголын циркийн жүжигчдэд бүх шүүгчид босож, хүндэтгэл үзүүлсэн тухай "Монгол циркийн хөгжлийн төв”-ийн захирал Н.Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцжээ.
Б.Орхон
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen