АНУ-ын 30 жилийн өмнөөс бэлдсэн маш нууц төлөвлөгөө ил болжээ

АНУ-ын 30 жилийн өмнөөс бэлдсэн маш нууц төлөвлөгөө ил болжээ

 

Ливийн удирдагчийг зайлуулах оролдлого 30 жилийн өмнөөс эхэлсэн тухай ноцтой баримт олджээ. 

"Переводика” портал сайт 1981 оны наймдугаар сарын 3-нд "Newsweek” сэтгүүлд нийтлэгдэж байсан "М.Каддафийг унагах төлөвлөгөө” гэсэн материалыг саяхан нийтэлжээ. Түүнд "... энэ бол ТТГ-ын явуулах сонгодог ажиллагаануудын нэг байх болно.

Ажиллагааны эхний хэсэг нь М.Каддафийн дэглэмийн сул талуудыг олон нийтэд сурталчлах явдал. Дараагийн алхам нь хүчтэй сөрөг хүчнийг бий болгох. Ажиллагааны гуравдугаар шат нь (эрсдэлтэй ч байж болох юм) М.Каддафийн эсрэг хагас цэргийн ажиллагаа явуулах бүлэг байгуулж, дэмжих, болж өгвөл М.Каддафийн эсрэг партизаны дайн өдөөх” гэж өгүүлжээ. Ийм төлөвлөгөө 30 жилийн өмнө л гарч байсан байна.

Тэгвэл өнгөрсөн жилүүдэд болж өрнөсөн бүхэн яг энэ төлөвлөгөөний дагуу хэрэгжсэнийг дэлхий нийт мэднэ. АНУ-ын зүгээс М.Каддафийг устгаснаар өөрийн нөлөөллөө Ойрхи Дорнодод тогтооно гэж тооцож байсны нэгээхэн баримт нь энэ боллоо. 

С.Төгөлдөр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen