Ц.САНДУЙГ НИТХ-ЫН ДАРГААС ЧӨЛӨӨЛЛӨӨ

Ц.САНДУЙГ НИТХ-ЫН ДАРГААС ЧӨЛӨӨЛЛӨӨ

 

НИТХ-ын XI хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан төлөөлөгчид үг хэллээ.  Төлөөлөгч Э.Бат-Үүл "Албан  тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа Ц.Сандуй нөхдөдөө буруу өгч болохгүй. НИТХ бол улстөрөөс ангид байгууллага.” Гэсэн бол НИТХ-ын дарга Ц.Сандуй  "Нийслэлийн МАН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн 9 дүүргийн 7-д нь ялагдал хүлээсэн учир улс төрийн хариуцлага хүлээж байгаа юм” хэмээлээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга "Сонгуультай холбоотойгоор 7 дүүрэгт ялагдсан учраас нийслэлийн МАН-ын даргаа өгч байна гэлээ. Тэгвэл НИТХ-ын даргын албаа өгөх нь ямар учиртай вэ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд яагаад ажлаа өгөхгүй байгаа юм. Адилхан л хотыг хариуцсан дарга. Тиймээс НИТХ-ын дарга ажлаа өгч байгаа нь "60 тэрбум”-ын асуудалтай холбоотой.  МАН эрүүл, тулхтай, зарчимтай нам юм бол ярих битгий хэл бодох ч ёсгүй. Мафийн бүтцийг бүгдээрээ мэднэ. Төрийн албан тушаалыг худалдаж аваад, хууль, хяналтын байгууллага өөрийн хүнээ шургуулдаг. Тиймээс л Ц.Сандуй дарга 60 тэрбумын асуудлаас биш өөр асуудлаар ажлаа өгч байна гэлээ. Тэгвэл МАН-д "60 тэрбум”-ын асуудал наадсан хэвээр байгаа юм байна” хэмээлээ.

Ингээд төлөөлөгчид үг хэлсний дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөх тухай санал хураалт явуулав. Төлөөлөгчдийн 82 хувийн саналаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөв. 

Дараагаар нь НИТХ-ын даргад нэр дэвших төлөөлөгчдийг хэлэлцэж байна.


mminfo.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen