Дундговь аймагт “Оюутан тээвэр” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Дундговь дахь авто тээврийн төв хамтран хот хоорондын ачаа, зорчигч тээвэр, жуулчин тээвэрлэлт эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, "Замын хөдөлгөөний дүрэм”, Автотээврийн тухай” хууль болон тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан нийтлэг мөрдөх дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил, аргазүйн зөвөлгөө өгөх, эрсдлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор "Оюутан тээвэр" нэгдсэн арга хэмжээг өчигдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ.

Нэгдсэн арга хэмжээний үеэр хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүд хүн ба ачаа тээвэрлэх дүрэм журам зөрчих, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийн илрүүлэлт шийдвэрлэлтийг сайжруулах, зам тээврийн осол, зөрчил хэргээс урьдчилан сэргийлэх, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлж ажиллах юм. Дундговь Аймаг Замын Цагдаагийн Тасаг-н зураг.Дундговь Аймаг Замын Цагдаагийн Тасаг-н зураг.

Дундговь Аймаг Замын Цагдаагийн Тасаг-н зураг.Дундговь Аймаг Замын Цагдаагийн Тасаг-н зураг.Дундговь Аймаг Замын Цагдаагийн Тасаг-н зураг.Дундговь Аймаг Замын Цагдаагийн Тасаг-н зураг.Дундговь Аймаг Замын Цагдаагийн Тасаг-н зураг.Дундговь Аймаг Замын Цагдаагийн Тасаг-н зурагДундговь Аймаг Замын Цагдаагийн Тасаг-н зураг.

Ц.Шийрав | GoGo.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen