Урианхай сурын харваагаар эхэллээ

Урианхай сурын харваагаар эхэллээ

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэллээ.

 

Урианхай сурын харваа өнөөдөр өглөө 09:00 цагт сурын талбайд эхэлж, 172 харваач цэц мэргэнээ сорьж байна. Тус сурын харваанд урианхай сурын мэргэн 12, хүндэт мэргэн 4, спортын мастер 47, спортын дэд мастер 17, залуу харваач 95 оролцож байна. Аваргууд өнөөдөр тодорч, маргааш Буриад сурын харваагаар баяр наадам үргэлжилнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen