Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль элсэлт авч байна

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль элсэлт авч байнаСэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сургалт, судалгаа явуулах, хиймэл эрхтэн үйлдвэрлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор нь чанартай, хүртээмжтэй хүргэх үүрэг бүхий төрийн байгууллага юм.

Тус төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд дараах чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулна. Үүнд:

- Гар утас, телефон аппаратын засварчин

- Модон эдлэлийн мужаан

- Оёмол бүтээгдэхүүний оёдолчин

- Тогооч

- Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан

- Хэвлэлийн график дизайнч

- Сийлбэрчин

15-45 насны хөгжлийн бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлгүй иргэд 10 сараас 2,5 жилийн хугацаатай суралцаад цаашид мэргэжлийн зэргээ ахиулах болон дэвшин суралцах бүрэн боломжтой.

Манай сургуулийн давуу талууд:

- Нэг ангидаа 8-12 суралцагч.

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суралцах таатай орчин бүхий анги, танхим, сургалтын орчин.

- Үнэ төлбөргүй.

- Дотуур байртай.

Бүртгэл 2017 оны 06 сарын 15-аас 07 сарын 01 хүртэл явагдана.

Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төв. Холбоо барих утас 99088196, 96676095.

ТАНД МАНАЙ СУРГУУЛИЙН ҮҮД ХААЛГА ҮРГЭЛЖ НЭЭЛТТЭЙ.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen