Дорноговь аймгийн хорих байгууллага шалгалтад бүдэрчээ

 
 
 Дорноговь аймгийн хорих байгууллага шалгалтад бүдэрчээ
Дорноговь аймгийн прокурорын газраас энэ сарын 9-ний шөнө тус аймаг дахь Цагдаагийн газрын захиргааны журмаар баривчлах, албадан саатуулах, албадан эрүүлжүүлэх байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах, цагдан хорих байр, түүний аж ахуйн үйлчилгээнд хорих ял эдэлж буй ялтнуудын харуул хамгаалалт болон үйл ажиллагаа хууль, журмын хүрээнд явагдаж байгаа эсэхийг гэнэтийн байдлаар шалгажээ. Энэхүү шалгалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байр болон ялтны харуул хамгаалалтыг хариуцсан ээлжийн дарга нь албаны даргын баталсан цагийн хуваарийн дагуу хоригдогч, ялтныг амраагаагүй, гадны хүнийг ялтны байранд нэвтрүүлсэн, ялтнуудтай хувийн харилцаа тогтоосон зэрэг зөрчлийг илрүүлсэн байна. 
 
 
Цагдаагийн байгууллагаас захиргааны журмаар албадан саатуулах, албадан эрүүлжүүлэх байруудын үйл ажиллагаанд Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан шинэ, хуучин журмын алийг нь мөрдөж ажиллах талаар тухайн газарт ажиллаж буй алба хаагчид тодорхой чиглэл, ойлголтгүй, дээрх 2 байранд хөтлөгдөж буй бүртгэл, тэмдэглэлийг хольж бүртгэснээс албадан саатуулсан, эрүүлжүүлэгдсэн иргэдийн эрх зөрчигдөх нөхцлийг бүрдүүлсэн байжээ. Прокуророос Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргуулахгүй байхад чиглэсэн удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулах, хууль, журам зөрчсөн алба хаагчид хариуцлага тооцуулахаар албан бичгээр үүрэг, чиглэл хүргүүлсэн байна. 
 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen