Хөхний хавдрыг илрүүлдэг төхөөрөмж бүтээжээ

Хөхний хавдрыг илрүүлдэг төхөөрөмж бүтээжээ

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болох "Хитачи” компани хөхний хорт хавдрын оношилгоог илүү нарийвчлалтай хийдэг технологийг боловсруулжээ.

Энэхүү шинэ систем нь 360 градусын хэт авиагаар хөхний хорт хавдрыг илрүүлдэг байна. Одоо ашиглаж буй төхөөрөмжүүд нь зөвхөн нэг цэгээс хэт авиа ялгаруулдаг ажээ. Шинэ технологиор оношлуулж буй хүмүүс ердөө доошоо харж хэвтээд устай саванд хөхөө хийхэд л болно. Энэ талаар зохион бүтээгчид ярихдаа "энэхүү шинэ технологи нь хавдрыг хортой эсвэл хоргүй болохыг тодорхойлж, илүү нарийн оношилж чадна” гэв.

"Хитачи” компанийн мэргэжилтнүүд энэ технологио 2020 он гэхэд практикт ашиглаж эхлэхийн тулд Хоккайдогийн их сургуулийн судлаачидтай хамтран ажиллах аж.

 
 
Эх сурвалж: 24 Tsag.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen