Якутаас хамгийн том алмаз олджээ

Якутаас хамгийн том алмаз олджээ

 

 "ALROSA" компаний №14 баяжуулах фабрикаас 83.5 карат жинтэй алмаз олжээ. Уг алмаз нь тунгалаг шар, октаэдр хэлбэртэй 24 х 15 х 17 мм-ийн хэмжээтэй алмаз болох тухай компаний төлөөлөгч мэдэгджээ.

Уг орд нь баруун Якут дахь хамгийн том алмазны орд бөгөөд түүний нөөцийг 95 сая карат гэж тооцоолсон байна. Энэ тооцоогоор нөөцийг нь 2035 он хүртэл олборлоно гэж үйлдвэрлэлийн төлөвлөгөө гаргасан аж.

Хоёрдугаар сард В. Грибын нэрэмжит талбайгаас үүнээс ч том 181,6 карат жинтэй Европын хамгийн том очир алмаазыг олжээ.

М.Баяр


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen