ДОРНОД АЙМГИЙН ӨСВӨРИЙН БОКСЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ЕСӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ДОРНОД АЙМГИЙН ӨСВӨРИЙН БОКСЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ЕСӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

ОХУ-ын Борзя хотод тус улсын боксын сургуулийг үндэслэгч Ю.Н.Саранины нэрэмжит сонирхогчдын боксын өсвөр үеийнхний олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, "Талын бүргэд” клубын дасгалжуулагч Т.Эрдэнэбаярын удирдлага дор оролцсон манай ширэн бээлийтнүүд гялалзсан амжилт байгуулав.


Тухайлбал хөвгүүдийн 50 кг-д Ч.Ууганхүү, 52 кг-д О.Өнөболд, 64 кг-д Б.Отгонбат, 69 кг-д Э.Бат-Өлзий нар алтан медаль хүртсэн бол охидоос 50 кг-д Н.Даваадэлгэр алтан медаль хүртлээ. Мөн 49 кг-д Э.Мөнхтөр, 40 кг-д О.Тэмүүжин мөнгөн медаль хүртсэн бол 38 кг-д Г.Болд-Эрдэнэ, О.Баттөр хүрэл медалийн тавцанд зогссон байна. Энэ тэмцээнд ОХУ, Монгол, БНХАУ-ын нийт 141 тамирчин өрсөлдсөнөөс манай баг тамирчид таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлжээ.
Б.Сансар
olloo.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen