ЯАЖ БИ...

 

 

Яаж би Н.Энхбаяр шиг төрийн алба үнэлэн зарах жишиг тогтоон, оффшоор данс нээхийг заачихаад Ядуу Бумбын дүрд хувилан бусдын муухайг гайхах вэ?

Яаж би С.Баяр шиг долоон төгөлдөршил ярьж Ерөнхий Сайд болчоод долоон сувгаар баялаг гоожих зам нээн эс төгөлдөршил бүтээх вэ?
Яаж би Ц.Нямдорж шиг Хуулийн салбарыг 20 жил удирдаад гэмт хэргийн мэдээлэл нуун, хувийн архив аа баяжуулаад өөрт хэрэгтэй үед ашиглах авьяастай болох вэ?
Яаж би М.Энхболд шиг сая хүнтэй хотыг хамгийн бохир тосгон болгож, Эртний Түүхт Монгол Улсыг уяачдаар удирдуулчихаад өөрөө Хаан болохыг зүрхэлж чадах вэ?
Яаж би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шиг Концессийн гэрээг УИХ-ын гишүүдээс нууж, хувийн ашиг сонирхолоо далдуур илэрхийлж сурах вэ?
Яаж би Б.Чойжилсүрэн сайд шиг маанагдуу харагдах хирнээ Монголын баялагийг ганцаар хүртэхээр улайрах их ухааны хүн байж чадах вэ?
Яаж би хотын дарга С.Батболд шиг 21-р зуунд нийслэл хотынхоо Гэр хороололын жорлонг чинь удахгүй ариутгаж өгнө гэж ичихгүй хэлээд суух вэ?
Яаж би өмгөөлөгч Г.Батбаяр шиг бусдыг өмгөөлөх нэрээр өөрийнхээ нэр алдарыг өсгөж чадах вэ?
Яаж би Зава Дамдин ренбүчи шиг Шангрилад ZD дэлгүүрээ нээчихээд энэ миний хурууны үзүүрээр хийх ажил гэж айлдах вэ?
Яаж би ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат шиг төрсөн өдрөө Яамныхаа өрөөнд нижгэр тэмдэглэх вэ?
Яаж би Боловсролын сайд Ж.Батсуурь шиг улсад ганц байдаг тусгай сургуульд дохионы хэл мэддэггүй багш нараар хичээл заалгах эр зориг гаргах вэ?
Яаж би Хотын ИТХ-ын дарга Ц.Сандуй шиг 60 тэрбумын төгрөг босгох гэж тухай ярьснаа үгүйсгэж, "би биш” гэж улайм цайм худал ярьж сурах вэ?

Яаж би… /уншигч та комментоор үргэлжлүүлэн бичээрэй…/

.Нямсүрэн стайл

Via: Gantulga Bat-Ochir


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen