Арван мөнгө-Хамгийн их мөнгө

Арван мөнгө-Хамгийн их мөнгө

 

Энэ бол Японы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэгэн асрамжийн газар болсон явдал. Тэнд ажилладаг Кашива сантай сайн дурын ажлаар уулзаж байхад ярьж өгч билээ. 
Чиба аймгийн Кацү Үра хотод байдаг жижигхэн асрамжийн газарт хөгжлийн бэрхшээлтэй янз бүрийн хүмүүс ирнэ.

Бяцхан охин Моэка чян оюуны хөгжлийн бэрхшээл оноштойгоор 7 настайдаа иржээ. Ээж нь түүнийг төрүүлснээс хойш 5 настай байхад нь хаяад явж. Охин аавтайгаа хамт байсан боловч амьдралын ядуу зүдүү байдлаас болж асрамжийн газарт очжээ. Сувилагчийн хаалга зөөлөн тогших чимээнээр өглөө бүрийг угтах Моэка охин аавыгаа л их санадаг байв. Орой бүр жаргах нарыг харж цонхон дээр зогсохдоо аавыгаа ихэд үгүйлнэ. Сард ганцхан удаа эргэж ирдэг аавыгаа өдөр бүр хүлээнэ гэдэг хичнээн хэцүү ч охин хүлээсээр .....

Асрамжийн газрийн шийдвэрээр хүүхдүүдэд үсэг тоо заахаар болж Кашива сан энэ үүргийг хүлээлээ. Заах арга барил энгийн сургуулиас тэс өөр, эеэлдэг бас тоглож наадах зэргээр аль болох ойлгуулах аргаар, бага багаар заах аргачилалтай болохоор хашир туршлагатай өвгөн багшаас өөр хэр баргийн энгийн багш хийгээд байх ажил биш байлаа. 
Моэка охинд тоо зааж дууссаны дараа бяцхан тест авчээ.

Кашива багш : .....Моэка сан 10 мөнгө, 50 мөнгө ,500 мөнгөний аль нь их вэ ? .... гэхэд .
Моэка чян : Түгдрэлгүй шууд 10 мөнгө их багшаа. 10 мөнгө хамгийн чухал .. гэж хэлэв. 
Асуултаа хэд дахин өөрчилсөн ч 10 мөнгө том ,их чухал мөнгө гэж хариулав. 
Багш үнэндээ гайхаж өөртөө ямар ч хичээл заах итгэлгүй болов. Ингээд санаа алдаж Моэка чянгаас ......яагаад 10 мөнгө хамгийн чухал юм бэ ? гэж асуулаа.
Моэка чян инээвхийлэн: Багшаа надад 10 мөнгө байвал таксофонд хийгээд аавтайгаа холбогдож чадна гэж хэллээ.

Ийм хариулт сонссон багш Моэка охины ухаантайг гайхан магтаж өөрийгөө зэмлэв. Хүнд их мөнгө хэрэггүй хамгийн гол нь өөрт яг хэрэгтэй байгаа нэг мөнгө, арван мөнгө л хамгийн том мөнгө байдаг юм шүү гэдгийг тэгэхэд өвгөн би ойлгож билээ.

Яг үнэн. Хүнд хэрэгтэй байгаа зүйл хамгийн чухал бас хамгийн том зүйл байдаг.

                                                       "Монголын мэдээ” Япон дахь сурвалжлагч Н.Базарсүрэн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen