Ким Чен Ун дайн дэгдвэл дайсанд цохилт өгөхөд бэлэн байхыг цэргийнхэнд тушаажээ

 

Умард Солонгосын удирдагч сая хийсэн пуужингийн сургуулилтыг биечлэн удирдсаныг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Солонгосын ардын армийн стратегийн хүчин байлдааны ажиллагаа явуулахад ямагт бэлэн байх тушаалыг Ким Чен Унаас авсан байна. Умард Солонгосын удирдагч Япон дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгөх пуужингийн туршилтыг удирдах явцдаа ийм захирамж өгсөнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ.

Ким Чен Ун сургуулилтыг удирдах явцдаа "дайн дэгдэж болох аюултай нөхцөл байдалд бэлтгэл сургуулилтыг ямагт өндөр түвшинд байлгаж, зохих байрлалаа эзлэхийг” Солонгосын ардын армийн стратегийн хүчинд тушаасан юм. "Намын удирдлагаас” тушаал ирмэгц л армийн анги салбарууд дайсанд цохилт өгөх хэрэгтэй” гэж тус агентлаг бичжээ.

Гуравдугаар сарын 6-нд БНАСАУ дөрвөн пуужин харавсан юм. Урьдчилсан мэдээгээр, эдгээрийн гурав нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ. Япон дахь америкийн цэргийн баазуудад цохилт өгөх зорилтыг биелүүлэх үүрэгтэй стратегийн "Хвасон” хүчнийг оролцуулан уг пуужингийн сургуулилтыг хийсэн байна.

С.Инда

BATAAR.MN


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen