Нийтийн тээврээр үйлчлүүлэхийг зөвлөв

Нийтийн тээврээр үйлчлүүлэхийг зөвлөв

 

Сар шинийн баяраар иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн мэдээлэл өглөө. Баярын өмнөх өдрүүд болон Битүүний өдөр томоохон зах худал­дааны төвийн ачаалал эрс нэмэгддэг учир ир­гэд, жолооч нар аль болон хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврээр үйлч­лүүлэхийг санал болгов. Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зор­чуулах зорилгоор өндөр­жүүл­сэн бэлэн байдалд ажил­лаж байгааг он­цоллоо. Онцгой байдлын байгууллагаас баярын өд­рүүдэд ердийн гал­лагаатай пийшин зуухны аюулгүй байдлыг хангах, эвдрэл гэмтэлгүй, зориу­лалтын цахилгааны утас хэрэглэхийг зөвлөж байна. Мөн баяр, амралтын өдрүүдээр байгууллага, аж ахуй нэгжүүд амрах учраас хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах, дохиоллын системийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай байна гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen