Шатрын түүх

Шатрын түүх

 

Шатар хаана vvссэн талаар янз бvрийн домог, хэд хэдэн хувилбар байдаг боловч яг нарийн тогтоогдсон зvйл цөөхөн. Тvvхэн баримтаас иш татвал 2 мянга гаруй жилийн өмнө Энэтхэгт vvссэн бололтой. Чатарунга гэх энэ тоглоомын дvрснvvдийн байрлал нь  нь тэр vеийн энэтхэгийн цэргийн жагсаал, бvрэлдхvvнийг харуулдаг байжээ.

 
Олон янзын хувилбартай байсан шатар Энэтхэгээс зvvн болон төв ази уруу тархан, 5-р зууны эцэс 6-р зууны эхэн vед Иранд нэвтэрчээ. Эртний гар бичмэлд тэмдэглэснээр ухааны давуугаар хождог энэ тоглоом тэр vед өргөн дэлгэрсэн байна. 7-р зуунд Ираны хаант улсыг эзэлсэн арабууд өөрсдийн хувьд шинэ тоглоомоо шатранж гэж нэрлэв. / энэ нь персидийн чатрангаас гаралтай /  Тэр vеийн тоглож байсан шатар нь одоогийнхоос ихэд өөр байсан бөгөөд арабууд нилээд өөрчилж улам хөгжvvлж иржээ. 9, 10-р зуунд шатар арабд хамгийн өндөр хөгжилдөө хvрэв.

Хадгалагдаж vлдсэн тэр vеийн гар бичмэлvvдээс харахад арабууд шатар тоглохоос гадна шатрын бодлого, этюд  зохион тодорхой байрлалууд дээр  дvн шинжилгээ хийж байжээ. Өнөөгийн vед зарим дvрснvvдийн нvvдлийн ялгаанаас хамаарч дээрхи судалгаанууд нь хязгаарлагдмал ач холбогдолтой юм. Ноён, тэрэг, морьний нvvдэл л одоогийнхтой адил байв.

Бэрс тэр vед диагоналиар нэг буудалд, тэмээ диагоналиар нэг буудал алгасан нvvдэг байжээ. Хvv эхний байрлалаасаа зөвхөн нэг буудлаар нvvнэ. Ноёны сэлгээ гэж байсангvй. Ийм vед өнөөгийнхөөс илт удаан темптэй шатар тоглодог байсан нь ойлгомжтой. Тоглолтын зорилго нь өнөөгийнхтэй ижил эсрэг тоглогчийнхоо ноёныг мадлах. Мөн жид хийвэл хожсонд тооцогддог байв. Бэрс, тэмээний хvч муу тул мад, жид хийх нь их ховор. Хэрэв  тохиолдвол ихэд гайхагдан тэмдэглэж авдаг байсан нь шатрын зохиомж хөгжихөд нөлөөлжээ. Жирийн тоглолтонд айлын бод, хvvнvvдийг устган ганц ноёныг v лдээхийн төлөө тэмцэлддэг байв.

Арабд ихэд хөгжиж байсан шатар Европт дэлгэрэнгvvтээ хурд нь саарчээ. 10-15-р зуун бол шатрын уналтын vе байлаа. Энэ vе бол феодализм, католик сvмийн хэмжээлшгvй захиргааны vе байсан бөгөөд аливаа урлаг хөгжихөд маш хvнд vе. Нэг vе католик сvмээс хориглож ч байв. Гэхдээ хамгийн гол саад нь шатарт өөрт нь, тоглох дvрэмд нь байсан. Хурд эрч хvчтэй тоглолтыг цаг vе шаардаж байлаа. 15-16-р зуунд шатрын дvрэмд өөрчлөлт орсон бөгөөд яг одоогийнх шиг нөхцөл 100 жилийн өмнө тогтсон юм. Шатрын хөгжлийн шинэ эрин vе эхэллээ.  Шатрыг жирийн олон тvмэн тоглодог болсон, ном хэвлэх технологи бий болсноор  гол нөхцөл нь бvрдэв. 15-р зууны төгсгөл 16-р зууны эхэн vед шатрын анхны номнууд хэвлэгдэн гарсан. 18-р зууны vеийн тоглосон өргvvдийг харахад бод хvv хаян эсрэг тоглогчийнхоо ноён уруу комбинаци хийн довтолсон байдаг. Комбинацийн  төлөө л  тоглож буй  нь өнөөгийн өнцгөөс харахад гэнэн мэт. Тэр vеийн шилдэг шатарчин нь францын иргэн Филидор /1726-1795/ байв. Тэрээр шатар тоглох  зарчим, аргуудыг боловсруулсан онол гаргаж  ирсэн бөгөөд   1749 онд Шатар тоглолтын судалгаа ном хэвлvvлсэн нь тухайн vедээ шуугиан тарьж  хэд хэдэн удаа дахин хэвлэгдэж байв. Филидорын системээр тоглолт нь тайван, удаан байрлалын шинжтэй, хvvний төлөвлөгөөт ээлж дараалалт довтолгооныг чухалчилдаг байв. Тэрээр хvv бол шатрын амин сvнс нь гэж хэлэх дуртай байсан. 19-р зууны 30, 40-өөд оны шилдэг шатарчид нь Лябордоннэ, Стаунтон нар байв. Стейницээс эхлэн шатрын шинэ тvvх эхэлсэн гэж vзэж болох юм.

Шатар Монголд

Манай орны хувьд шатар шууд Энэтхэгээс ирсэн vv, эсвэл бусад орноор дамжиж ирсэн vv гэдэг нь тодорхойгvй. Зарим хvмvvс шатрыг монголд анх төвдөөр дамжин нэвтэрсэн гэдэг. Монголд анх vvссэн байх гэсэн ойлголт ч олны дунд байдаг. Энэ талаар буурьтай нотолгоо алга. Энэтхэгээс шууд манайд нэвтэрсэн соёлын зvйл элбэг байдаг. Бас ч зарим баримтаас vзэхэд монголчууд манай тооллын 13, 14-р зууны vед Персээр дамжуулан Арабаас шатрын тоглоомыг авсан байж болзошгvй гэлцэнэ. Ямар ч атугай манайд шатар vvссэн нь Европоос урьтаж дэлгэрсэн гэж vзэлтэй.

Манай ардын аман зохиолын vлгэр, домог, магтаал, ерөөл, оньсгонд шатрын тухай vгvvлсэн нь vлэмж, тvvгээр ч зогсохгvй монголчууд шатрын нvvдлийг нарийн тэмдэглэж чаддаггvй байсан атлаа шатрын уран сайхан олон хожлыг цээжээр нэг vеэс нөгөө vед дамжуулан наадаж уламжилсаар ирсэн нь сонирхолтой бөгөөд учир нь шатрын өндөр хөгжилтөй орон л ийнхvv өнө эртний зvйлээ хадгалан ирэх жам ёстой билээ. Нөгөө талаар шатрын дvрснvvд ба тоглолтын тэмцлийг байлдааны v йл явдалтай жишиж vгvvлсэн нь олонтоо агаад энэ талаар шатрын эх орон Энэтхэгт шатар vvссэн домог яриатай тун төстэй. Шатар хэзээнээс манайд нийгмийн бvх давхаргыг хамарсан нийтлэг тоглоом байсан бөгөөд "уран бэрийн нээлт " гэдэг нэгэн хожлын тухай манай оронд сонсоогvй хvн ховор. Yvнээс гадна манайд саяхан болтол бод, хvvгийн зарим нvvдэл хязгаарлагдмал өнө удаанаар хадгалагдсаар байсан. Энэ бvгд нь монгол бол шатрын маш эртний өв уламжлалтай орны нэг болохыг гэрчилж байна.

Манай эцэг өвгөдийн тоглож байсан монгол шатар  нь одоогийн нийтийн шатраас ялгагдах зvйл нилээд бий. Yvнд ноёнг хvн, бэрсийг нохой, тэргийг ханхай гэж нэрлэдэг байв. Юуны өмнө шатарчид ямар бэрстэй тоглохоо ярилцаж тохирдог. Учир нь монгол шатарт одоогийн шатрын бэрстэй адил нvvдэг урамтай бэрс, мөн тэрэг шиг нvvх боловч хошуулдаж ганц нvvдэг урамгvй бэрс гэж бэрсийн явдлыг хоёр янзаар ялган vздэг байжээ. Чухам ямар бэрстэй тоглох нь хоёр тоглогчийн зөвшөөрөлцсөний vндсэн дээр болдог байна. Аль нэг тоглогч нь нөгөөгөөсөө та урамтай юу, урамгvй юу гэж асуудаг байсан байна. Тэгээд тэр хvний хэлснээр л тоглодог байв.

Учир нь ямар нэг гаслан зовлон буюу сэтгэл санааны хvнд байдалд учирсан хvн тэр жилдээ уртын аянд хол явдаггvй гашуудаж байдаг тул мөн урамгvй бэрстэй тоглодог байжээ. Монгол шатрын бас нэг онцлог нь эхлээд бод гаргадаггvй, хvvг нvvх бөгөөд хэрэв харийн хошууны хvнтэй бол ноёныхоо урдаас, өөрийнхөө нутгийн хvнтэй бол бэрснийхээ урдаас хvvг 2 тvлхэж нvvдэг байв. Харин дараагийн нvvдлvvдэд хvv зөвхөн нэг нvдээр явдаг байсан юм. Ийм учраас монгол шатрын нэг онцлог нь хvvнvvдээ зохистой байдалд байрлуулах явдал байв. Ноёнг шалах нь нийтийн шатрын адил ойлголттой боловч бэрс, тэрэг, мориор шалахыг "шаг”, тэмээгээр шалахыг "дуг”, хvvгээр шалахыг "цод” гэдэг ба хожиж байгаа тал нөгөө талыг ганц ноёнтой vлдээх ёсгvй, заавал нэг юм байлгана. Хэрэв тэгэхгvй бол нvцгэрсэнд тооцдог байжээ. Монгол шатарт нийтийн шатрын адил ноён ба тэрэгний байрыг зэрэг сольж сэлгээ хийдэггvй учир тэр нь тэргийг зохистой байрлалд байлгахад нилээд саадтай байв.

Монгол шатарт "тэрэгтэй морин довтолгоо”, "Yр гэсэн тэмээний өрсөлт”, "Хоёр тэмээний тэшлэг”, "Хоёр морины хатираа” зэрэг гарааны хувилбарууд байсан бөгөөд "Хорин дөрөв буюу хоёр тэмээн тойруулга”, "Алаг арав”, "Морин дөрөв”, Морин гурав”, "Тvмэн тvvхий”, "Холбоо vгийн чимэгт хорт таван шаг”, "Буурал морины бухалт”,  "Уран бэрийн нээлт” зэрэг уран сайхан хожлууд байдаг.

Хэдийгээр Ази тив шатрын эх орон гэж зvй ёсоор vзэгддэг боловч шатрын хөгжлийн явцад өөрөө баахан хоцорч шатрын хөгжлийн төв нь Европт шилжсэн юм. Манайд 1930-аад оны vе хvртэл орчин vеийн  шатрын тоглох журам нийтэд нэвтэрч чадаагvй байлаа. Гагцхvv Орост суралцахаар явсан оюутан сэхээтнvvд мөн манайд ажиллаж амьдарч байсан орос хvмvvсээр дамжин нийтийн шатрын тоглолт аажим аажмаар нэвтэрч байлаа.

Гэвч энэ нь төдий л далайцтай байж чадсангvй. Ийм ч учраас монгол шатарчид олон улсын шатрын  тайзанд гарч ирээгvй байсан бөгөөд vндэснийхээ шатрын хязгаарлагдмал тавилд боогдож байсан нь манай шатрын ирээдvйн өсөлтөд нөлөөлсөөр байв. 1935 оноос байдал нилээн өөрчлөгдөж манай зарим шатарчид олон улсын чанартай тэмцээнд оролцож орчин vеийн шатар тоглох журам нийтэд дэлгэрч эхэллээ.  

1935 оны 6-р сард Улаан Yд хотод болсон бvх  Сибирийн шатарчдын 2-р тэмцээнд монголын шатарчин Санжаажамц, Гивааннинж нар оролцсон нь анхных байлаа. Тэр жилдээ хувьсгалын 14 жилийн ойг тохиолдуулан нийтийн шатрын тэмцээн явагдаж 15 шатарчин оролцсоноос Д.Адъяа 13.5 хожлоор тvрvvлж байв. Энэ vеэс эхлэн монголд шатар эрчимтэй хөгжиж,  Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн 1948 оноос эхлэн зохиогдож ирсэн. Олон улсын тэмцээнд  амжилт гарган улсынхаа нэрийг дуурсгасан олон шатарчид төрөн гарсан билээ.

Эх сурвалж:mongolchess.com
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen