Оюутан цэргийн бүртгэл маргааш дуусна

Оюутан цэргийн бүртгэл маргааш дуусна

 

Оюутан цэргийн бүртгэл маргааш дуусна. Бүртгэл цахимаар буюу "e-Mongolia" системээр гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Бүртгүүлэх оюутнуудад дараах шаарлагыг тавьж буй.
  • 18 насанд хүрсэн нэгдүгээр курсийн суралцагч байх,
  • Кредит үнэлгээ нь 2.8-аас дээш,
  • Сургуульдаа өргөдөл гаргахгүйгээр E-Mongolia сайтад хандаж өөрсдөө бүртгүүлэх юм байна.
Цар тахалтай гарч тус хөтөлбөр хоёр жил завсардсан. Үүнтэй холбоотойгоор хоёр болон гуравдугаар курст суралцаж буй хүүхдүүд энэ жил хамрагдах боломжгүй юм байна. Оюутан цэрэг сургалтад хамрагдсан иргэн дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг аж.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen