Сбербанк халдваргүйжүүлэгч робот туршиж эхэллээ

Сбербанк халдваргүйжүүлэгч робот туршиж эхэллээ

 

ОХУ-ын төрийн мэдлийн санхүүгийн конгломерат–Сбербанк нийслэл Москва хот дахь Европын анагаахын төвд (European Medical Centre) халдваргүйжүүлэгч робот туршиж эхэллээ. Халдваргүйжүүлэгч роботыг коронавирус зэрэг төрөл бүрийн хөнөөлт бактери, вирусийн халдвараас сэргийлэх ажилд ашиглана. Туршилтын шатандаа яваа робот 100 Вт-ын хүчин чадалтай хэт ягаан туяаны ламп ашиглан 20 ам метр талбайтай байрыг таван минутад халдваргүйжүүлж чадна. Хөгжүүлэгчид нь халдваргүйжүүлэгч роботын хүчин чадлыг цаашид өсгөхөөр төлөвлөжээ. Уг роботыг төлөвлөгөөт болон онцгой нөхцөлийн халдваргүйжүүлэх ажилд тусгай программын дагуу, эсвэл хүн-операторын удирдлагаар ажиллуулж болно. Халдваргүйжүүлэгч робот нь мэс засал, төрөх, сэргээн амьдруулах болон хэвтэн эмчлүүлэх ердийн тасаг, эмч нарын кабинет зэрэг өөр өөр орчин бүхий өрөө тасалгааг зохих шаардлагад нийцүүлэн халдваргүйжүүлэх юм. Халдваргүйжүүлэгч робот хэдийгээр бүрэн бие дааж ажиллах чадвартай ч аюулгүй ажиллагааны үүднээс зөвхөн эмнэлгийн ажилтан зөвшөөрсний дараа өвчтөний тасаг, өрөөнд ариутгал хийдэг байхаар программчилсан юм. Өндөр бүтээмжтэй уг робот нэг цагт арав хүртэл кабинет, зургаа хүртэл тасаг ариутгаж чадна. “Эмнэлгийн байгууллагад халдваргүйжүүлэгч робот ашигласнаар вирус тархах эрсдэл эрс багасаж, дараагийн өвчтөн хүлээн авахад шаардлагатай байр бэлтгэх хугацаа мэдэгдэхүйц богиносно” хэмээн Сбербанк тайлбарлав.

Засгийн газрын мэдээ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen