ТЗДС-ын багш нар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

ТЗДС-ын багш нар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

 

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын урилгаар “Төмөр замын дээд сургууль”-ийн багш нарын төлөөлөл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын цогцолбор төслийн бүтээн байгуулалттай танилцлаа. Энэхүү ажил хэрэгч аяллаар өртөө, зөрлөгийн барилга байгууламж, төмөр замыг уулзваргүй болгон гагнах гагнуурын технологи, төслийн хэмжээнд баригдсан хамгийн урт 430 метр гүүр, мал амьтны гарц, ус зайлуулах хиймэл байгууламж, хил холболтын хэсэг дэх газар шорооны ажил, ачилтын тойрог зэрэг төмөр замын төслийн ажлын явцтай танилцав.
Тус сургуулийн багш нар Монгол Улсад шинэ төмөр замын төслүүд амжилттай хэрэгжиж, үүний дотор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд ашиглаж буй шинэ технологи, хийгдэж буй ажилбарууд, тэдгээрийг гардан гүйцэтгэж байгаа монгол инженерүүд, тэдний дунд гар нийлэн ажиллаж буй сургуулийнхаа төгсөгчдөөр ихээхэн бахархаж байгаагаа илэрхийлж байсан юм. 
“Төмөр замын дээд сургууль” нь Монгол Улсын хэмжээнд төмөр замын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг үндэсний хэмжээний цорын ганц сургууль бөгөөд “Тавантолгой төмөр зам” ХХК-тай Санамж бичиг байгуулан, хамтран ажиллаж эхлээд 3 жил болж байна. Санамж бичгийн хүрээнд шинэ төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах мэргэжилтнийг үе шаттайгаар бэлтгэх ажлыг зохион байгуулж, 2020-2024 он хүртэл 4 жилийн хугацаатай хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар ачаа тээвэрлэлт, ашиглалт, зүтгүүр, вагоны засвар зэрэг хэд хэдэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх, дадлагажуулах, цаашлаад ажлын байраар хангах чиглэлд хамтран ажиллаж байна.
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen