МҮМ: Сүхбаатар аймгийн Алшаа гүний хатан хэрэглэж байсан гэх танан хөөрөг

Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан түүх, соёлын хосгүй үнэт үзмэрийн дээжээс түүвэрлэн ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн насны хүүхдүүд болон үзэгчдэд цувралаар толилуулж эхэлжээ. Монголын Үндэсний Музей хуудсаар зочилж үзмэрүүдтэй танилцаарай.

Эхний дэлгэсэн үзмэр нь танан хөөрөг байна.

 

Уг хөөрөгний өндөр 8 см, өргөн 3.3 см, зузаан 2.4 см, жин нь 70 грамм.

Монголчуудын уламжлалт мэндчилгээ хөөрөг зөрүүлэх ёсны гол хэрэгсэл, гоёл чимэглэлийн нэг нь хөөрөг юм. Хөөргийг төрөл бүрийн үнэт чулуунаас гадна шил, мод зэргийг ч ашиглан хийсээр иржээ. Хөөрөгний ур хийц, үнэт чулуу, эрдэнийн чимэг, шүрэн толгой зэргээрээ бусдаас ялгаран, эдлэж буй эзнийхээ бэл бэлчинг ч илэрхийлдэг билээ.

Энэхүү танан хөөрөг нь жижгэвтэр хэмжээтэй, чамин хийцтэй, дээд хэсгээрээ сувдан цагаан солонгорсон, доогуураа хүрэн бор өнгөтэй, нэг талдаа цэцэг навчин хээ товойлгосон, алтан нуухтай, шүрэн толгойтой, есөн эрдэнэ шигтгэсэн танан хөөрөг юм.

Уг хөөргийг Сүхбаатар аймгийн Алшаа гүний хатан хэрэглэж байсан гэх хууч яриа байдаг хэмээн танилцуулжээ.

 

 

Эх сурвалж: Монголын үндэсний музей

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen