Роналдуг 200 сая хүн дагаж байна

Роналдуг 200 сая хүн дагаж байна

 

Италийн хөлбөмбөгийн "Ювентус" клуб болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду инстаграмд дагагчийнх нь тоо 200 саяд хүрсэн дэлхийн анхны хүн болжээ.

Энэ үзүүлэлтээр Роналдугийн дараагаар 173 сая дагагчтай, Америкийн дуучин Ариана Гранде явж байна. “Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртсэн 34 настай Роналду 2018 оны зунаас хойш "Ювентус" багт хүчин зүтгэж байгаа бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд Италийн аварга болж (2019 онд), Италийн Супер цомын төлөөх тэмцээнд (2018) түрүүлжээ. Өмнө нь тэрбээр Испанийн "Реал Мадрид”, Английн "Манчестер Юнайтед", Португалийн "Спортинг" клубд тоглож байсан билээ.

М.Бүүвэй

Shuud.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen