Өнөөдрөөс хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдрөөс хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллана

 

УОК өнөөдөр /2021.05.20/ хуралдаад дараах шийдвэрийг гаргасан байна. Шийдвэрийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.Тэрбээр “Тавдугаар сарын 22-ноос эхлэн вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад 14 хоносон иргэн ямар нэгэн хязгаарлалтад орохгүй. Мөн хамгийн олон түрээслэгчид ажилладаг есөн зах худалдааны төвүүд нээгдэнэ.
Хоол үйлчилгээний газрууд, зочид буудал /дэн буудал ажиллахгүй/, амралт сувиллын газрууд гэр бүлийн хүрээнд давтан тун авсан иргэдэд нээлттэй. Эцэст нь саун мөн л давтан тун авсан иргэдэд нээлттэй.
Тоглолт, караоке, бар зэргийг дараагийн шатны эрсдэлийн үнэлгээ дээр үндэслэн нээх эсэхийг шийднэ" гэлээ.
Мөн өнөөдрөөс хүнсний дэлгүүр 22:00 цаг, тавдугаар сарын 22-ноос ресторан 24:00 цаг хүртэл ажиллах боломжтой.
Хар хорин, шинэ Sun day, Нарантуул, Дүнжингарав, sunday plaza, шөнийн зах, Бөмбөгөр зах худалдааны төвд өнөөдрөөс эхлэн УОК-ын бүрэлдэхүүн ажиллаж, халдвар хамгааллын дэглэм сахиулах аж. Ингээд тавдугаар сарын 22-ноос эхлэн зах худалдааны төвүүд хэвийн ажиллана.
Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцин хийлгээгүй хүмүүсийн PCR шинжилгээ 72 цаг хүчинтэй, түргэвчилсэн 48 цаг хүчинтэй. Тухайн орон нутагтаа очоод 7 хоног гэрийн тусгаарлалтад байна. Харин зургаадугаар сарын 15 хүртэл Өмнөговь, Дорноговь аймагт руу ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаанаар явах тохиолдолд аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авч явна. Бусад орон нутаг руу хоёр тундаа хамрагдаад 14 хоносон иргэд нээлттэй зорчих эрхтэй болох юм. 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen